vendredi 6 février 2009

Saint Valentine- шоколад

За тэгээд шоколадаа зөөлөн гал дээр зөв халаачихвал болнодоо.

Нэг саванд ус хийж гал дээр халаагаад дээр нь жижиг саванд шоколадаа хийж хайлуулна хит халуун гал дээр удаан халааж болохгүй ер нь бол шоколадаа хайлаад ирэхлээр нь хутгаад гал дээрээс аваарай!

Хэтэрхий халаасан гэж бодвол хүйтэн саванд шоколадаа юүлээрэй!

Тэгээд дээрх хуванцар хэвэнд дүүргэж хийгээд доош нь харуулж асгаад хажуу талаас нь цохиж шоколадаа унагаарай тэгээд болсон гэж үзвэл эргүүлээд харвал шоколад маань хэвэнд орж доорх зурган дээрх шиг болно.

Тэгээд илүү гадуур нь асгасан шоколадыг нь хусч аваарай дараа нь хөлдөөгчиндөө хийж хэдэн минут царцаагаад дотор нь өөрийн дуртай шоколадаа хайлуулан хийж болно мөн самар, мармолад гэх мэт... гэхдээ дүүртэл нь хийж болохгүй

тэгээд мөн хөлдөөгчинд хийж царцсаны дараа дахин хар хайлуулсан шоколадаараа дүүргэж дуусгана.

Энэ бүгдийгээ хөлдөөгчинд царцаагаад хэвнээс нь гаргана.

Тараг

За ингээд миний бүрдэг тараг

- 2,3л сүү (тослогтой шүү тослоггүй бол бүрэлдэхгүй )

- 2ш савтай натур тараг

Эхлээд сүүгээ цэвэр саванд хийж халаана чигчий хуруугаа дүрж үзэн самарна тэгээд халуун бүлээн болсоны дараа 2ш тарагаа хийж сайн хутган самарна, тэгээд таглаад тавьчих 6-8 цагийн дараа бүрэлдсэн байна .

Миний хувь зөгийн балтай идвэл гоё байдаг.

Pizza

Нэг ширхэг мини Пицца хийв

Талхны гурил зуураад үүнд

- 250г гурил

- 1жижиг халбага давс

- 5жижиг халбага э/ч

- 10г дрожжи

- 25г тос

- 150г бүлээн ус

Эхлээд ус давс, дрожжи, э/ч, тос, зэрэгээ хийгээд сайтар холиж байгаад гурилаа шигшиж хийгээд зуурна гурил нь хэт нялцгай байвал нэмж гурил хийж болно.

тэгээд бөөрөнхий болгож байгаад даавуу тавьж хөөлгөөд хэдэн минутын дараа дахин нухаж илдээх листэн дээр тавьж дахин хөөлгөнө тэгээд улаан лоольны паст эсвэл кетчүп түрхэж байгаад жижиглэн хирчсэн хиам, бага зэрэг сонгино, нимгэн хирчсэн жижиг улаан лооль , бяслаг зэргийг тавьж халаасан пийшинд 20минут 180С болгоно.

Tiramisu


- 3ш өндөг

- 100г бор э/ч

- 1 жижиг уут ванильтай э/ч

- 250г маскарпон

- 24ш хуруун бискүй

- 1/2л хар чихэргүй кофе

- 30г какао

Өндөгөө шөр цагаанаар нь ялгана

тэгээд өндөгнийхөө шарыг 2 янзийн э/ч -тэйгээ хольж сайтар хутгана

Дээрээс нь маскарпоноо хийж сайтар хутгана

Өндөгнийхөө цагааныг нэг чимх давстай хөөсөртөл хутгана

Тэгээд түрүүчийнхээ холимогтой холино аяархан хутгаарай

Хөргөсөн хар кофендоо бискүйгээ дүрээд хэв болох савныхаа ёроолд тавина

Тэгээд крэмнийхээ талыг нь хийж зулаад дахин бискүй өрөөд крэмээрээ дүүргэнэ

За ингэсний дараа хамгийн сүүлд нь какао пүүдэрээ дээрээс бага зэрэг цацаарай тэгээд хөргөгчинд маргааш болтол царцаагаад идээрэй


Боорцог

Өнөөдөр Боорцог хийлээ хааяа боорцог гоё байдгийн та нар боорцог хийхдээ юу юу холидог вэ ? Туршлага солилци зарим хүмүүс майноз хийдэг нэг удаа хийж үзсэн дажгүй л юм байна лээ.

Миний хувьд би өнөөдөрийхөө жоронд яг үнэнийг хэлхэд баримжаалаад хийчихсэн ойролцоогоор 200мл халуун усанд 1жижиг халбага давс , 5 халбага э/ч, хийж сайтар хутгаад усаа бага зэрэг хөргөж байгаад хөөлгөгч дрожии мөн 2ш өндөг хийгээд хутгаад гурилаа шигшиж хийгээд

Нэг том аягаар сүү ойролцоогоор 200г маслтай хийж халаагаад гурилтайгаа зуураад нэмж хийх шаардлагатай бол гурил хийж зуураад 2 удаа хөөлгөж сайтар нухаал тэгээл мушгаал мушгаал зөөлөн гал дээр тосонд чаначихлаа. Амт бол мэдээж сайхан тэгээд заримыг нь э/ч-нд дүрээд тавьчихсан.

энэ бол миний хэрэглэдэг хөөлгөгч