vendredi 6 février 2009

Donuts

Donuts -ны жор

Эхлээд 100г гурил 80г хөөлгөгчтэй бүлээн усаар зуураад хөөлгөнө.

- 3-4ш өндөгний шар

- 1 чимх давс

- 15г сүү

- 30г э/ч

- 30г масло

- 2 жижиг халбага хөөлгөгч

- 125г гурил

Энэ бүгдийг хийж хөөсөн гурилтайгаа зуурна автомат холигч байхгүй бол гараараа сайн зуурч амраана тэгээд жижиг жижиг таслаад голд нь нүх гаргаж тавина . Хэдэн минутын дараа бага зэрэг хөөнө тэгэхлээр нь зөөлөн гал дээр тосонд чанана.

Чихэрэн сиропт

- 1ш өндөгний цагаан

- 150 э/ч -ийн пүдэр

- 1жижиг халбага нимбэгний шүүс

Эхлээд өндөгнийхөө цагааны хутгаад дээрээс нь э/ч-ын пүдэрээ хийж 5 минут хутгана тэгээд нимбэгний шүүсээ хийж хутгана бэлэн болсон сироподоо Доноцоо дүр тавина мөн олон өнгийн чихэрэн чимэглэлээр чимэглэж болно.

Aucun commentaire: