vendredi 6 février 2009

Талх


Оюуны хүсэлтээр талхны жор хүсэлтээр ч юу байхуу чамайг яг яаж хийдгийг мэдэхгүй юм л даа... энэ жорыг хийж үзээрэй!

Дөрвөлжин талх

- 500г гурил

- 20г талхны дрож (нойтон дөрвөлжин бол илүү хурдан хөөнө)

- 50г масло

- 1дл ус

- 10г давс

- 20г э/ч

- 20сл бүлээн сүү

Бүлээн сүүндээ дрожоо хийж уусгана.

Гуриландаа давс, э/ч ,дрож уусгасан сүүгээ хийж зуурна дээрээс нь ус, хайлуулсан маслаа хийж зуураад тасалгааны темпратурт 2 дахин том болтол хөөлгөнө.

Талх хайрах саваа маслаар арчаад гурилаа хийгээд дахиж талх хайрах савны дээгүүр болтол хөөлгөж байлгаад уридаар 220С хүртэл сайтар халаасан шарах шүүгээнд 180С-т 40минут болгоно.

Шарах шүүгээнээс гаргаад савнаас гаргаад хөргөнө.

Aucun commentaire: