vendredi 6 février 2009

Өнөөдөрийн жор Choux a la Creme !

Le Saint Honore дээр хийсэн жижиг жижиг жигнэмэг...

- 10сл ус

- 75г масло

- 1 чимх давс

- 80г гурил

- 3ш өндөг

- 1ш өндөг хутгаад болгохынхоо өмнө хэргэлнэ

Крэмд

- 500г сүүн крэм

- 40г э/ч-ийн пүдэр

Усаа масло, давстайгаа хийж гал дээр буцалгана тэгэнгүүтээ дээрээс нь гурилаа болж өгвөл шигшээд хийгээрэй бүгдийн хийж сайтар хутгана гал дээрээс авна тэгээд өндөгнүүдээ нэг нэгээр нь хийж хутгана бүгдийн нэг дор хийчвэл болохгүй тэгээд зуурмагаа зориулалтын шахдаг уутанд хийж бэлтгэсэн листэн дээрээ шахна ойролцоогоор 12ш жижиг жигнэмэг болно. 180С -т 25 минут болгоно жигнэмэг маань хатуу бие даасан байх ёстой зарим тохиолдолд шарах шүүгээг нээсэн юм уу аль эсвэл дутуу болгохлоор шальчыдаг тэгээд болсон жигнэмэгнүүдээ хөргөнө. Le Sainte Honore- гийн жоронд зурагтай нь заасан байгаа тул бүр ойлгохгүй бол тэндээс хараарай.

Крэмээ хийхдээ 10минут хөлдөөгчинд хийж хүйтэн болгож байгаад өтгөртөл нь хутгана тэгээд дээрээс нь э/ч-ийн пүдэрээ хийж хутгана өтгөн болсон крэмээр жигнэмэгнүүдээ хачирлана. Солонгост байдаг хүмүүст зориулж сүүн крэмний зурагийг орууллаа!

Aucun commentaire: