vendredi 6 février 2009

Ragout буюу Гуляш

Уул нь тугалын махаар хийвэл их гоё зөөлөн болно гэхдээ манайд тугалын мах зардаггүй шүү дээ.

4 хүний порц

- 1кг үхрийн цул мах

- 1ш сонгино

- 2 амны том халбага масло

- 1 амны том халбага улаан лоольны паст

- 2 ш дугуй хирчсэн лууван

- 1ш үхрийн дөрвөлжин шөл

- 1/2 литр ус

- 1/2 литр улаан вино

- лаврын навч , давс, перец

Хоолны том саванд жижиглэн хирчсэн үхрийн махаа масландаа шарна дээрээс нь жижиглэн хирчсэн сонгино ,луувангаа хийж давс, перецээр амтална тэгээд улаан лоольны пастаа хийж хутгана.

Дээрээс нь үхрийн шөл 1/2 литр ус ,1/2 литр улаан виногоо хийж 1 цаг зөөлөн гөл дээр болгоно.

Хоолоо болхоос 5минутын өмнө жижиглэн хирчсэн сонгино хийнэ.

Жич: Шөлөө өтгөн болгоё гэвэл устайгаа 50г гурил хутгаж байгаад хийж болно мөн түүнчлэн битүү болгогчинд 15-20 болговол цаг хожно төмсөнд дуртай бол төмс хийгээрэй.

Bonne Appetit!

Aucun commentaire: