vendredi 6 février 2009

Шинэ Оны Торт

Эхлээд дотрох крэмийн хийнэ 2 янзын крэм хийнэ

Крэм 1:

- 250г сүү

- 115г масло

- 70г э/ч

- 2ш өндөгний шар

- 40г гурил

- 10г чихэргүй сасао

Сүүгээ хөөрүүлнэ , э/ч-ээ өндөгний шартай сайтар хутгаад дээрээс нь гурил, сасаогоо хийж хутгана тэгээд хөөрүүлсэн сүүгээ хийж хутгаад сүү хөөрүүлсэн савандаа хийж зөөлөн гал дээр халааж байн байн хутгаж өтгөрүүлнэ. Тэгээд 55г масло хийж хутгаад сайн хөрсний дараа үлдсэн маслаа хийж уустал хутгаад хөргөгчинд хийнэ.

Крэм 2:

- 500г сүүн крэм

- 100г э/ч- ийн пүдр

сүүн крэмээ өтгөртөл хутгаад э/ч-ийн пүдрээ хийж хутгана. Тэгээд мөн хөргөгчинд хадгална.

Тортны их бие хийх:

- 4 ш өндөг

- 120г э/ч

- 120г шигшсэн гурил

- 1 чимх давс

- 1/4 амниы жижиг халбага нунтаг соодон хөөлгөгч

Эхлээд өндөгнүүдээ э/ч-тэй 3дахин их болтол хутгана тэгээд дээрээс нь гурил хөөлгөгчөө хийж хутгаад маслаар тослож гурилдсан тортны хэвэнд хийж 180С халаасан шарх шүүгээнд хийж 20-25 минут болтол нь шарна. Тэгээд хөргөөд 3 хуваана.

500г усанд 500г э/ч хийж буцалгаад жаахан рүм дарсны амт хийж хутгаад 3 хуваасан тортоо ар өвөргүй сироп сайтар түрхнээ . Крэмээ түрхэхдээ дээрээс нь давхарлаж байж түрхээрээ тэгэхгүй бол бутарч унах аюултай !

Aucun commentaire: