vendredi 6 février 2009

Өвлийн хоол буюу Lentilles

Lentill , Lentilles буюу Монголоор Сэвэг Зарам гэдэг ногоо нь нэг ёсны "үр" ба хатуу, хуурай дугуй хэлбэртэй ихэвчлэн хар, ягаан, шар , улаан мэтийн өнгөтэй байна.

Lentilles 20-70см өндөг өвсөрхөг ургамалаас ургана. Ихэвчлэн Европын халуун цэгүүд болох Шипр, Грек, мөн азийн Түрк, Либан, Израйль, Жордани, Ирак, Иран төв азийн Азарбажан, Жоржия, Казакастан, Тажикистан, Түркмэстан, Үзбэкистан, Афканистан, Пакистан зэрэг газаруудаар ихэвчлэн тариалангаар биш байгаль дээр ургаснаар нь олж болох нээ. Харин Францд тариж ургуулдаг байна.

Мөн Lentilles нь эрдэс бодис болон төмөрөөр баялаг юм.

Lentilles - гоор зутан шөл, салат, нухаш болон олон төрлийн хоолонд хийж болно.

Lentilles-г хоолон хэрэглэхийнхээ өмнө сайтар угааж бүлээн усанд дүрж хальсыг нь зөөлөлж байж болгоно. Lentilles болгоход цаг их зарцуулдаг учир бэлэн лаазалсанг авч хэрэглэж болно гэхдээ миний хувьд бол шинээр нь авч болгож хэрэглэвэл илүү амттай санагддаг.

Petit sale aux Lentilles

- Давсалсан гахайн 1ш хөл мах ( мэдээж та үүнийг гэртээ бэлтгэж болно 4 хоногын өмнө гахайн хөл мах аваад давс,перец, сонгино, персил, лаврын навч зэрэт дараад хэрэглэхийнхээ өмнө усаар зайлна. )

- 3ш лууван

- Лаврын навч, тимян, персилны иш зэргийг нийлүүлээд утасаар боож бэлтгэнэ.

- 1 бөөрөнхий Клүджирофль хатгасан сонгино

- 2ш Урт ногоон сонгино

- 3 хумс сармис

- 1кг ногоон Lentilles

- 600г бага зэрэг давсалсан Гахайн өөхтэй мах

- Сосиск бас хийж болно

- Хүчтэй гич

Lentilles цэвэрлээд 4-5 цаг усанд дэвтээнэ.

Давсалсан махныхаа давсын сайтар зайлна болж өгвөл 1цаг бүлээн усанд усыг нь хэд хэдэн удаа сольж байлгахад хангалттай.

Хоолны савандаа махаа хийгээд махаа далд ортол хүйтэн ус хийж зөөлөн гал дээр буцалгана, тэгээд нитгийн аваад дээрээс нь угааж арилгасан 2ш лууван , 2ш урт ногоон сонгиноо хийж 1цаг30 минут зөөлөн гал дээр буцалгана.

Энэ хоорондоо Lentilles -гоо уснаас нь шүүж цэвэр усанд зайлж аваад өөр нэг саванд хүйтэн ус хийгээд 1ш луувангаа дугуй дугуй хирчээд , сармис, Клуджирофлд хатгасан Бөөрөнхий сонгино, утасаар боосон амтлагчаа (лаврын навч, тимян, персилны иш) хийж 30минут буцалгана. Тэгээд Lentilles махан дээрээ хийж зөөлөн гал дээр 1цаг буцалгана. Дараа нь амтлачаа тааруулаад боосон амтлагчаа авч хаяаад таваглаж халуунаар нь зооглоно.

Aucun commentaire: