jeudi 19 mars 2009

Мини Эклер

Төрсөн өдөрөөр хийсэн эклерний жорыг тавилаа.

Эклер

- 4ш өндөг

- 100гр масло

- 1 чимх давс

- 1/4 ус

- 200гр гурил

- 1ш өндөгний шар

Эхлээд усаа гал дээр тавьж давс, масло 2тойгоо буцалгана.

Дээрээс нь гурилаа шигшээд намуухан хийгээрэй тэгээд модон хутгуураас сайн хутгана ,гурил маань нэг хэвэнд ормогц гал дээрээс авч өөр саван хийгээд 4ш өндөгийг нэг нэгээр нь хийнэ ( нэгийг хийж хутгаад гуриландаа ууссаны дараа дараагийхийн хийгээрэй тэгэхгүй бол болохгүй шүү)

Гурилаа нэг жигд болгосны дараа хэв оруулагч уутанд хийж тослож бэлтгэсэн калкин цаастай листэн дээр жижиг гонзгой хэлбэртэй шахна.

Түүний дараа сайтар хутгасан өндөгний шараа түрхэж өгнө тэгээд дээгүүр нь сэрээгээр уртааш нь зураарай.

Бэлэн болсон Эклерээ халаасан шарх шүүгээнд 180С 25минут жигнэнэ. (шарх шүүгээнд байх хугацаанд шарх шүүгээгээ онгойлгож болохгүй!)

Дотор нь хийх шанз

- 500мл сүү

- 1 жижиг халбага ванилний охь

- 4ш өндөгний шар

- 120г э/ч

- 40г гурил

Эхлээд сүүгээ ванилны охьтой буцалгана энэ хоорондоо өөр саванд э/ч өндөгний шар 2-оо сайтар хутгана дээрээс нь гурилаа хийж хутгаад халуун сүүнээсээ талыг нь саян холисон зуурмаган дээрээс хийж хутгана тэгээд бүгдийг үлдсэн сүүрүүгээ хийж зөөлөн гал дээр өтгөн болтол хутгана бэлэн болсон крэмээ хүнсний гялгар уутаар битүүлж хөргөнө.

Крэмээ эклерлүү шахах

Эклерээ уртаар нь хутгаар зүсээд хөргөсөн крэмээ хийнэ . Мөн крэмэндээ какао хийж шоколадны амттай болгож болно.

Шоколадаар бүрэх

- 75гр хар шоколад

- 75гр сүүн крэм

Сүүн крэмээ халаагаад дээрээс нь шоколадаа хийж хайлуулаад эклернүүдийн нэг талыг нь дүрж царцаана.

Үхрийн махыг дарах жор

Мах дарах 2 арга зааж өгье!

Эхний жор

- 125мл цуу (виноны)

- 125мл ургамалын тос

- тал цайны халбага давс

- тал цайны халбага перец

- 1 цайны халбага хуурай гич

- 1 цайны халбага Worcerstershire

- 1/2мл табаско

- 4-5 хумс сармис

Та энэ бүгдыг нийлүүлж хутгаад үхрийн махан дээрээсээ гойжуулж махтайгаа холиод 24цаг дарна 6цаг тутамд холих хэрэгтэй.

2дохь жор жаахан чихэрлэг

- 156мл томатны паст

- 250мл кетчүп

- 250мл ургамалын тос

- 2ш ягаан жижиглэн хирчсэн сонгино эсвэл нэг ширхэг жижиглэн хирчсэн сонгино

- 3 хумс сармис

- 125мл soy sauce

- 30мл таваско

Энэ бүгдийг сайтар хольж махаа дараад хөргөгчинд 8-12 цаг болгоно.

Амтлаж шарсан хурганы нуруу

- 2 ширхэг хурганы нуруу

- 1ш ягаан жижиг сонгино

- сармис

- Тимян

- Персил

- Базилик

- оливын тос

- давс, перец

- улаан вино

Эхлээд махаа дарна : Тавган дотор 2 нимгэн хирчсэн нуруугаа тавиад оливын тосоор 2талыг нь тослоно , дээрээс нь амтлагч ногоонуудаараа амтлана( тимяны навч , жижиглэн хирчсэн персил ) сармис, сонгино жижиглэн хирчиж тавина тэгээд давс, перец цацна дээрээс нь улаан виногоо хийж хөргөгчинд хагас өдөр дарна. Энэ хоорондоо махаа нэг удаа эргүүлэх хэрэгтэй .

Болгох

Хайруулын тавгандаа тос хийж халаагаад махаа шүүсгүй 2 талыг нь хоёр хоёр минут шарна тэгээд дээрээс нь шүүснээс хийж сонгино болтол нь 2минут болгоно. Дээрээс нь бага зэрэг давс перец хийж болно.

Jambon-Гахайн гуяны мах

Jambon=гахайны утсан ,болгосон, түүхий, хатаасан гуяны махыг хэлнэ.

Франц, Испани, Итали, Англи, Португалын зэрэг орнууд өөрсдийн уламжлаж ирсэн жорын дагуу Jambon-ыг бэлтгэдэгээрээ дэлхийд алдартай юм.

Гол технологи нь гахайн гуяны махыг давслаж байгаад газар газар өөрсдийн жороор амтлаж хатаадаг юм.

Хамгийн багадаа Сэггано гэгч Jambon-ыг 18-24 сар хатаадаг.

Парисын дээд зэргийн Jambon-ыг бэлтгэхдээ гуяны махыг яснаас нь салгаад хэвэнд оруулж цанадаг.

Түүхийгээр нь давсалж хатаасан Jambon нь дотороо олон янз байдаг ба анх Foret Noir-д хийсэн болно.

Дэлхийн хамгий үнэтэй Jambon бол Испаний Bellotaгы jambon юм байна Maldonado "Reserva Alba Quercus 2006" 6,5кг орчим нь 1799,74 евроны үнэтэй

Jambon-тай амархан жоруудаас:

Түрхдэг бяслагтай гахайн утсан мах .

элдсэн талхтай гахайн махны ороомог.

амтат гуатай утсан гахайн махны ороомог.

Жимстэй түүхийгээр нь утсан мах

Ананастай гахайн утсан мах

Нялцгай бяслагтай өргөст хэмхтэй гахайн утсан мах .

Vermouth-тай коктейль

Dry Martini буюу хуурай Мартини:

- өнгөгүй, 36,7% алколтой

- Before lunch short drink

- хуурай амттай

Гарал үүсэл нь: анх 1860 онд Сан Францискогийн том бармен болох Мартинэз Томас зохиожээ.

Холигч стаканд холино, коктейлны стаканд өгнө.

1,5 сл Хуурай Мартини

5,5сл Жин

Хийх арга: Холигч аяганд дүүртэл нь мөс хийж мөсийг нь шүүгээд дээрээс нь хуурай Мартини, Жинээ хийгээд халбагаар хутгаж коктейлны стаканд шүүж мөсгүй хийнэ.

Чимэглэлд: нимбэгний хальс эсвэл нэг ширхэг чидуун жимс хийнэ.

Manhattan

- боровтор , 27,4% алколтой

- before lunch, short drink

- хуурай амттай

Гарал үүсэл нь: Ньюркын манхетан клибд анх хийжээ. Винсто Чурчилын ээж Самүэл Тайлдоныг сонгогдох баяраар хийсэн байна.

холигч стаканд холино, коктейлны аяганд өгнө

хэдэн дусал гашуун Онгустура

2сл Итали вермүт

5сл Рай виски

чимэглэлд: архинд дарсан интоор

Холигч стаканд мөсөөр дүүргэж усыг нь шүүгээд хэдэн дусал гашуун Онгустура, итали вермүт, Рай виски

халбагаар холиод шүүгээд коктэйлний аяганд юүлж хийнэ. Дотор нь нэг ширхэг интоор жимс хийнэ.

LES VERMOUTHS

Маш эртний эддээ гэж .

Анх 1570 онд Гиоанвинтонио Содерини гэгч Герман гаралтай "Wermut" нэрийг өгчээ харин түүнээс хойш XVII зууны үед Италид үйлдвэрлэгдэж эхэлжээ.

Вермүт гэдэг нь A.B.V (Apperitif a Base du Vin ) буюу апперитивд уудаг виноноос гаралтай дарс болно.

Үүнийг хийхдээ цагаан виног э/ч ба мистэл гэгдэх усан үзэмний өтгөн шүүсийг архитай холисон зүйлтэй, мөн архи ,олон янзын амтлагч ургамалын ханд хольж хийдэг байна .

Вермүт нь 16-18С алкоол агуулагдсан дарс юм. Вермүт нь 2 төрөлд хуваагдана үүнд:

- Итали вермүт Түринд үйлдвэрлэдэг мистэл, Плээн Мэридионалын виноны хольцтой, зөөлөн амттай улаан өнгөтэй байдаг.

- Франц вермүт Сэтэ,Түйр,Шамбэрид үйлдвэрлэдэг. 80% Хуурай цагаан виногоор үйлдвэрлэдэг.

Өнгөлөг өнгөтэй хуурай ба маш хуурай гэж 2 янз байдаг .

Мөн түүнчлэн Америк, Канадад коктельнд холидог вермүт үйлдвэрлэдэг.

Үйлдвэрлэх гол арга

Шинэ виног ойролцоогоор 1жил торхонд хадгална.

Тэгээд сайныг нь шүүж аваад 18С болтол архитай холиод буцааж юүлээд хэдэн сар хадгална.

Олон торхтой дарсаа хооронд нь хольж адихан амттай болгоод тодорхой хэмжээний чихэрлэг вино дээрээс нь нэмж хийнэ тэгээд дотор нь амт оруулхийн тулд ургамал амтлагч хийж хандалдаг (кэнкина, жэнтиен, камомиль,жүрж, яншуй,абсит,тимян, цагаан гаа,кола гэх мэт). Өдөр болгон модон хутгуураар бэлэн болтол хутгана.

- Улаан вермүт нь карамелаар өнгө оруулдаг

- Нэрж дууссаны дараа шүүж аван ариутгаад хэсэг хугацаанд -10С ын хөргөгчид хадгална.

Шилэнд савалхын өмнө хэсэг хугацаанд амараадаг байна.

Олон төрлийн вермүтнаас таницуулъя:

-Хуурай вермүт secco 18С алколтой 40г аас дээшгүй э/ч нэг литэрт нь агууладсан.

-Цагаан зөөлөн вермүт bianco 16С 100-150г э/ч нэг литэрт агуулагдсан .

-Улаан вермүт -sweet-rosso 16С 150г аас дээшгүй э/ч нэг литэрт агуулагдсан.

- Ягаан вермүт 16С

Мантуу

Нэг Зочины хүсэлтээр Мантууны жор орууллаа.

- Ойролцоогоор 500г гурил

- 400г бүлээн ус

- 1ш амны жижиг халбага э/ч

- 2ш амны жижиг халбага давс

- 1ш амны том халбага дрожжи

Эхлээд ус, давс, э/ч, дрожжио гурил зуурах түмпэндээ хийж хутгана тэгээд гурилаа шигшин хийж зуурна тэгээд 30-40 минут битүү амраагаад гурилаа 2 хуваагаад хавтгай болгоно тэгээд нэг талаас нь хуйлж нарийн гонзгой болгож жижиг жижиг хирчин жигнүүр дээр тослож тавина. Тэгээд мөн тагийг нь тавиж хэдэн минут хөөлгөөд 15 минут буцлаж буй усан дээр жигнэнэ.

Төрсөн өдрийн ширээ

Хүүгийхээ төрсөн өдөрт зориулж бэлтгэсэн юмсаас ...

Эхнийх нь бол төрсөн өдрийн торт

Мултиколор мини мафин

эклэр

Чихэрэн кэйк

Жимс

Ширээ