vendredi 6 février 2009

Pizza

Нэг ширхэг мини Пицца хийв

Талхны гурил зуураад үүнд

- 250г гурил

- 1жижиг халбага давс

- 5жижиг халбага э/ч

- 10г дрожжи

- 25г тос

- 150г бүлээн ус

Эхлээд ус давс, дрожжи, э/ч, тос, зэрэгээ хийгээд сайтар холиж байгаад гурилаа шигшиж хийгээд зуурна гурил нь хэт нялцгай байвал нэмж гурил хийж болно.

тэгээд бөөрөнхий болгож байгаад даавуу тавьж хөөлгөөд хэдэн минутын дараа дахин нухаж илдээх листэн дээр тавьж дахин хөөлгөнө тэгээд улаан лоольны паст эсвэл кетчүп түрхэж байгаад жижиглэн хирчсэн хиам, бага зэрэг сонгино, нимгэн хирчсэн жижиг улаан лооль , бяслаг зэргийг тавьж халаасан пийшинд 20минут 180С болгоно.

Aucun commentaire: