vendredi 6 février 2009

Дэлхийн хамгийн үнэтэй вино ROMANEE-CONTI

Дэлхийн хамгийн үнэтэй вино болох Romanee-Conti-г танилцуулья:

Францын Бургонь-оос гаралтай анх 1936оноос нэрд гарч эхэлсэн Пино ноир гэдэг хүрэн усан үзэмнээс гаргаж авдаг улаан вино юм. Жилдээ 6000хан шилийг гаргадаг байна.

2000 оны Romanee-Conti Японы Кобэ дэлгүүрт 787 500 ень буюу 5000 еврогоор зардаг мөн 1945 оны Romanee-Conti 52 794,90 евроны үнэтэй , 2004 оны Romanee-Conti 7 743, 25 евроны үнэтэй тус тус зарагдаж байна.

Romanee-Conti виног ангын мах , хурц амттай мах , зэрлэг шувууны мах, зэрлэг галуу болон шарсан тугалын махтай ууж идвэл илүү тохиромжтой. 15-17 С ууна мөн 20-40 жил хадгалаж болно.

Aucun commentaire: