vendredi 6 février 2009

Шпагэтти карбонара

-200 г шпагэтти

-2ш өндөгний шар

-160г гахайн утсан мах

-15 сл дабл крэм буюу шингэн цөцгий

-60г пармэзон бяслаг

-давс , перец

Бага зэрэг давстай усанд шпагэттигаа 12 минут болгоно бага зэрэг шүдэнд наалдаж байхдаа зүгээр.

Гоймонгоо болгож байх хугацаандаа жижиг хичсэн гахайн утсан махаа хайруулын тавганд тос хийхгүй шаргал болтол нь шарна ( гахайн утсан мах бага зэрэг өөхтэй байвал зүгээр) галаа багасгаад дабл крэмээ хийнэ мөн , давс, перец болон өндөгий шараа хийж өндөгний шараа болгохгүйгээр хутгана .

Гоймонгоо болсны дараа гахайн махтайгаа хольж хутгана тэгээд хоолны тавгандаа порцолж дээрээс нь бяслагаа цацаарай.

parmesan бяслаг

Bonne Appetit!

Aucun commentaire: