vendredi 6 février 2009

Avocat жимс

Авокат жимс нь Америкын төв хэсэг болох Мексикээс гаралтай Израйль, Өмнөд Африк, Мартиник, Кот диуар, Марок ,Камэрон, Бразилд ч мөн ургадаг байна.

Миний хувьд жимс гэхээсээ илүү самар шиг амттай ногоо гэж хэлнэ.

Авокат нь голдоо нэг том ястай том жижигээрээ нимбэг, лийрны хэмжээтэй 150-250г жинтэй бөгөөд мөн түүнээс ч том 1кг хүртэл байдаг байна.

Авокат нь ногоон өнгөтэй байдаг ба хураасны дараа зөөлөрч хар өнгөтэй болхоор нь ихэвчлэн хүнсэнд хэргэлвэл зохимжтой. Хэрэв та ногоон өнгөтэй хатуу авокат худалдаж авсан бол тасалгааны темпратурт өөр жимснүүдтэй сагсанд байлгаад гараар дархад зөөлөн хар өнгөтэй болгоно.

Авокатыг Мексик гал тогоонд өргөн хэрэглэгддэг ба Франц гал тогоонд бол люкс хэрэглээнд орно.

Америкцууд авокатыг сүши хийхэд хэрэглэдэг бол Мадагаскарууд чихэртэй хольж дессерт маягаар хэрэглэдэг байна.

Авокатыг мөн гоо сайхны бүтээгдхүүнд оруулдаг.

Авокатны төрөл

фүэртэ

хасс

Набал

луна

Авокатаар салат, нухаш, хүйтэн зутан шөл, соус, мүүс, десерт зэрэгийг хийнэ голдуу 2 хуваасны дараа харлуулахгүйн тулд нимбэгний шүүс дусаадаг.

Соус Guacamole

- 115г улаан лооль

- 12г нимбэгний шүүс

- 75г Авокат

- 4г сармис

- 34г ногоон сонгино

- 2г персил

- 1,7г давс

- 0,5г перец

Халуун буцлаж буй усанд улаан лоольоо хийж 30секунд болгоод хүйтэн усанд сойход хальс нь авагдана.

Улаан лоолныхоо хальс голыг аваад жижиглэн хирчнэ.

Нимбэгнийхээ шүүсыг шахаад шүүлтүүрээр шүүнэ.

Авокатаа уртаар нь 2 хуваагаад ясыг нь аваад хальснаас нь салган жижиг жижиг хирчинэ.

Сармисаа хальслаад 2 хуваагаад голыг нь авна.

Сонгиноо угааж цэвэрлээд нимгэн нимгэн хирчээд талыг нь соусанд талыг нь салатанд хийхээр хуваана.

Персилаа цэвэрлэж угаагаад хуурай салфитканд арчна.

Миксээрэнд улаан лооль, авокат, нимбэгний шүүс, сармисаа хийгээд 30секунд миксэрдэнэ.

Тэгээд дээрээс нь Сонгино, персил, давс,перецээ хийж 60 секунд миксэрээрдэнэ.

тэгээд жижиг аяганд хийж салат, нарийн хирчсэн ногоо мексик маягий чипс болон өөр олон төрлийн хоолтой хольж идэж болохнээ.

Aucun commentaire: