vendredi 6 février 2009

Тахиа шарах

Тахиаг их олон янзаар шарна нэг амархан жор хийлээ.

- 2кг орчим 1 бүтэн тахиа

- 2 амны тос халбага оливын тос

- 1 амны том халбага нимгэн хирчсэн сармис

- 1 амны том халбага шинэ тимян эсвэл 1 амны жижиг халбага хуурай тимян

- 1/2 амны жижиг халбага шинэ ромаран эсвэл 1/4 амны жижиг халбага хуурай ромаран

- 1 амны жижиг халбага орган эсвэл 1/2 амны жижиг халбага хуурай орган

- 1 амны жижиг халбага хар перец

- 1ш нимбэгны хальс (нимбэгээ сайтар угааж байгаад тиоркоор халисны шар хэсгийг үрчхэд болно цагаан хэсэгрүү орвол гашуун болно) , шүүс

- 1 амны жижиг халбага давс

Шарх шүүгээгээ 175С халаана

Тахиагаа угаана

Нэг аяган дотор нимбэгний шүүс хальс, амтлагч болох тимян, ромаран, орган, сармис, давс, перецээ оливын тостой сайтар хутгана.

Тахиагаа шарах листэн дээр тавиад холисон амтлагчаа дээрээс нь асгана тэгээд шарх шүүгээнд 45-50 минут болгоно.

Тахиагаа шарсан ногоо болон шарсан төмсөөр хачирлаарай.

Энэ жортой Volnay, Pomerol , Provence гэсэн винонууд тохиромжтой!

Bonne Appetit!

Тимян

Ромаран

Ориган

Aucun commentaire: