vendredi 6 février 2009

Виног уухад учиртай

Ямар төрлийн хоолонд ямар вино уухыг сонгох бас тийм ч амаргүй.

Хаана үйлдвэрлэсэн , хэзээ хийсэн , ямар амттай гэдэгээс шалтгаалж хоолонд сонгох явдал юм.

Тэгэж сонгоход хэдэн дүрэм бий ажээ.

- Хоол хэдий зөөлөн амттай байна төдий чинээ вино нь зөөлөн байна харин хоол хурц бөгөөд амтлагч ихтэй байна вино чанга талдаа байх юм.

- Улаан вино нь ихэвчлэн махтай хоолонд зориулагдсан бол цагаан вино нь загас , хавч, далайн амьтанд тохиромжтой.

- Чихэрлэг зөөлөн цагаан виног huitre , ангын маханд тохиромгүй мөн улаан вино чихэрлэг хоолонд тохиромжгүй.

- Хэрэв виноны соустай хоол идвэл соусанд хийсэн винотой ижил газар үйлдвэрлэсэн виног сонгоорой.

- Дэссэртэнд " Champagne brut" битгий сонго дэссэртны зөөлөн амтыг алга болгоно харин чихэрлэг цагаан вино болон зөөлөн шампансаг сонго.

Виноны темпратур

Голчлон цагаан вино нь улаанаасаа илүү хүйтэн уудаг гэхдээ үарим улаан вино нас болон үйлдвэрлэсэн газараасаа шалтгаалан янз янзын темпратурт уудаг үүнд зөөлөн улаан, хатуу цагаан орно.

Үүнд нэг анхаарах зүйл бол виног хаана ч ууж болно хит халуун газар уувал вино халах магадлалтай тул тусгай хөргүүрийн саванд хийж хүйтэн болгодог.

Хэрэв вино хүйтэн байвал тасалгааны темпратурт 2-3 цаг байлгах шаардлагатай .

- Улаан Bordeaux 16-17С

- Улаан Bourgignon 15-16С

- Хатуу цагаан 10-14С

- Чихэрлэг цагаан 6-8С

- Зөөлөн улаан 10-12С

- Ягаан вино 10-12С

- Шампансаг 7-9С

Виног юүлэх

Виног Шилэн карфинд юүлдэг зарим вино нь тундастай байдаг учираас виног уухаас 2-3 цагийн өмнө босоогоор нь хөдөлгөлгүй байлгаад шилэн карфинд юүлдэг мөн түүнчлэн винонд агаар оруулахын тулд юүлдэг яагаад гэвэл юүлсэн вино илүү амтлаг болдог байна.

Вино амтлах нь

Амархан сонсогдож байгаа боловч хэцүү ажил юмаа.

Вино болгон өөрийн үйлдвэрлэсэн газрынхаа хундагтай байдаг үүнд:

Bordeaux

Alsace

Bourgogne гэх мэт

Өнгө

Виног амтлаж үзхийнхээ өмнө хундаганы дундаас доогуур хийж цагаан өнгийн бүтээлэг эсвэл цагаан цаасан дээр тавина.

Виног нь олон жил дарсан , цөөн жил дарсан гэж ялгана улаан виног хөх ягаан, улаан , шар улбар шар гэнэ.

Сайн чанарын вино нь гялалзаж байдаг энэ нь цагаан винонд илүү илрэлтэй.

Виног хундаганд тойруулан эргүүлээд хажуунаас нь харвал хундаганы амсараас доошоо гойжих нь нарийхан байвал алкахол ихтэй бүдүүн байвал чихэрлэг талдаа амттай байдаг.

Үнэр

Виног үнэрээр нь ямар амт чанартай вино вэ гэдэгийн 70%-ын тодорхойлдог.

Виног 2 удаа үнэрлэдэг эхний үнэрлэх процесс нь

- Ширээн дээр хундагатай виногоо тавиад хөдөлгөлгүй барьж байгаад үнэрлэнэ хүний хамар ойролцоогоор нийтдээ 10 000 янзын үнэр мэдэрдэг

эхний үнэрлэлт нь усан үзэмний үнэрийг тодорхойлно.

- Ширээн дээрээс хундагатай виногоо авч хундаган дотороо тойруулан асгалгүй хөдөлгөөд дараа нь үнэрлэнэ.

Хөдөлгөсний дараа 4 төрлийн үнэр гарна:

- Ургамалын үнэр

- Эрдэс болисын үнэр

- Амьтны үнэр

- Түлэнхий юм шиг үнэрүүд тус тус мэдрэгдэнэ.

Амталгаа

Виног амталхад аманд олон янзын амт мэдрэгддэг үүнд: зөөлөн ,гашуун, исгэлэн, спиртлэг, аргуу гэх мэт.

Aucun commentaire: