vendredi 6 février 2009

Франц маягийн өглөөний цай

Та өглөөний цайндаа юу идэж уудаг вэ?

Өглөөний цай бол хүнд хамгийн хэрэгтэй хоол манайхан төдийн чинээ мэддэггүй юм шиг санагддаг.

Өглөөний цайг уухаар тэр өдрийхөө эрч хүчийг олж авдаг , ялангуяа сургуулийн насны хүүхдүүдэд өглөөний цайг зайлшгүй уулгаж явуулж байх хэрэгтэй.

Өглөөний цай нь дотороо олон янз байна орон орон өөр байдаг .

Франц маягийн түгээмэл өглөөний цай буюу Petit dejeuner continental-ыг танилцуулъя :

Чихэрлэг зүйлс ихтэй үүнд кофе , цай , халуун шоколад ,сүү аль нэг нь. Варэньтай , маслотой, зөгийн балтай талх мөн түүний хамт франц маягийн нарийн боов болох круассон , бриош , үзэмтэй боов , шоколадтай боов, мадөлэнь, сүүтэй талх, маффин байна, түүнчлэн жимсний шүүс дагалдана үүнд: жүржийн , хан борогцойн , ропломүүс буюу улаан жүрж, алим, чавга, улаан лоольны жүүс уух нэн тохиромжтой бас тараг , сэрэял , шинэлэг жимснүүд орно.

Ингээд та эрч хүчээр дүүрэн өдрийг угтаж өглөө болго өглөөнийхөө цайг ууж заншаарай!

круассон

үзэмтэй боов

мадөлэнь

шоколадтай боов

Сэриал

Бриош

Маффин

сүүтэй талх

Aucun commentaire: