vendredi 6 février 2009

Ratatouille

Өнөөдөрийн жор Рататүй та бүхэн Рататүй хүүхэлдэйн киног бүгд үзсэн байх харин Рататүй гэж яг юуг тэр болгон мэдэхгүй болвуу...

Орц:12 хүнд

Эхлээд ногоонуудаа тус туст нь шарах учираас тус туст нь бичлээ

Сонгино шархад

-53г оливын тос

-420г сонгино

-1г давс

-0,5г хар перец

Чинжүү шархад

-42г оливын тос

-890г улаан чинжүү

-1г давс

-0,5г хар перец

Хулуу шархад

-40г оливын тос

-1120г хулуу

-1гдавс

-0,5г перец

Хаш шархад

-53г оливын тос

-940г хаш

-1г давс

-0,5г перец

Халуун тогоонд бүх ногоогоо шархад

-4г базилик

-20г сармис

-700г улаан лооль

-40г оливын тос

-1г давс

-0,5г перец

За эхнээсээ авхуулаад зурган дээрх шиг ногоонуудаа цэвэрлээд хирчээд амтлаад шарна

Сонгиноо зөөлөн гал дээр өнгийн хувиргалгүй шараад халуун тогоондоо хийнэ

Дараан улаан чинжүүгээ цэвэрлэж хирчээд 5-10минут шараад халуун тогоондд хийнэ

Дараа нь хулуугаа цэвэрлэж хирчээд амтлаж дутуу шараад халуун тогоонд хийнэ

Хашаа мөн хулууны адил цэвэрлэж хирчээд дутуу шараад халуун тогоонд хийнэ

Бүгдийн шарж халуун тогоо буюу Wok-нд хийгээд дээрээс нь базилик , Сармис хийнэ ,сармисаа халисын аваад дундуур нь хөндлөнгөөр нь хирчээд голыг нь аваарай гол нь биед шингэдэггүй.

Хамгийн сүүлд нь жижиг улаан лоолио цэвэрлэж дундуур нь 4 хувааж хийгээд давс перецээр амтална дээрээс оливын тосоо хийгээд гүйцэд болгоно

Жич: -Давс перецны хувьд өөрийхөө баримжаагаар хийж болно

- Байнга хутгаж байхгуй бол доороо наалдах магадлалтай

- Энэ Рататүй нь Францын Нис хотоос гаралтай

Bonne Appetit !!!

Aucun commentaire: