vendredi 6 février 2009

Tarte a la creme d`amande aux fruits

Almond самартай жигнэмэг

Гуриланд

- 225 г масло

- 275 г э/ч

- 2 ш өндөг

- 500 г гурил

Самарны кремд

- 200 г масло

- 200 г almond самарны пүдэр

- 200 г э/ч-ийн пүдэр

- 3 ш өндөг

- 0,5 дл Rhum дарс

Чимэглэлд

- 2 ш гадил

- 1 ш хан боргоцой

- хэдэн ш улаан чери

- 1 ш абрикос (миний хувьд бол компотнууд задлаад хийчихсэн)

Эхлээд самарны кремээ хийнэ үүнд :

масло э/ч 2 -оо гараараа холино дээрээс нь самарын пүдэрээ хийж сайтар холино тэгээд хутгагчаараа хутгаж өндөг дарсаа хийж хутгана.

Крэмээ хөргөгчинд хадгална

Суурь гурилаа хийх :

Гурилан дээрээ э/ч хийж сайтар холино дэрээс нь маслаа хийж хутгана болж өгвөл бүх юмаа хийж байгаад цахилгаан холигчоор холивол гоё болно байхгүй бол гараараа зуурч хамгийн сүүлд нь өндгөөрөө зуурч дуусгаад өргөгчинд хийгээрэй !

Цагийн дараа гурилаа гаргаж ирээд нухалгүй илдэж зориулалтын хэв эсүүл цагирганд хийнэ тэгээд сэрээгээр хатгаж өгнө( болж өгвөл цагирганд хийгээрэй ) дээрээс нь крэмээ жигд тараагаад халаасан пийшинд 180С -т 20минут болгоно.

Тэгээд жимсээрээ чимэглээрэй дээрээс нь абрикосны варень халааж байгаад түрхвэл гялалзана

Aucun commentaire: