vendredi 6 février 2009

Tiramisu


- 3ш өндөг

- 100г бор э/ч

- 1 жижиг уут ванильтай э/ч

- 250г маскарпон

- 24ш хуруун бискүй

- 1/2л хар чихэргүй кофе

- 30г какао

Өндөгөө шөр цагаанаар нь ялгана

тэгээд өндөгнийхөө шарыг 2 янзийн э/ч -тэйгээ хольж сайтар хутгана

Дээрээс нь маскарпоноо хийж сайтар хутгана

Өндөгнийхөө цагааныг нэг чимх давстай хөөсөртөл хутгана

Тэгээд түрүүчийнхээ холимогтой холино аяархан хутгаарай

Хөргөсөн хар кофендоо бискүйгээ дүрээд хэв болох савныхаа ёроолд тавина

Тэгээд крэмнийхээ талыг нь хийж зулаад дахин бискүй өрөөд крэмээрээ дүүргэнэ

За ингэсний дараа хамгийн сүүлд нь какао пүүдэрээ дээрээс бага зэрэг цацаарай тэгээд хөргөгчинд маргааш болтол царцаагаад идээрэй


Aucun commentaire: