vendredi 6 février 2009

Tarte Tatin

Алимтай жигнэмэгний нэг төрөл болох Tarte Tatin үүнд:

- 8-10 ш Алим

- 150г масло

- 200г э/ч

Суурь гурил

- 125г масло

- 250г гурил

- 50г ус

Том тоортны хэв эсвэл хайруулын тавганд 150 масло, 200г э/ч -ээ хайлуулж шаргал карамель өнгөтэй болтол модон халбагаар зөөлөн гал дээр хутгана. Хит их халаавал түлэгдэнэ.

Дараа нь алимаа арилгаж 4хуваагаад үрийн авна бэлэн болсон крамелан дээрээ хийж хутган 15-20 минут таг тавиж болгоно.

Шигшсэн гурилаа жижиглэн хирчсэн маслотайгаа гурил бантагнаж байгаа юм шиг имэрч уусгана тэгээд усаа хийж зуураад хөргөгчинд 30минут нойтон даавуугаар бүтээж давина.

Тэгээд гурилаа илдээд бэлэн болсон алимаа бүтээж чигжинэ хэрэв хайруулын тавганд хийсэн бол алимаа тоортны хэвэнд өрж тавиад дээрээс нь карамелийн хийж гурилаараа бүтээнэ. Голд нь нэг цоолоорой.

180С-200С гурилын бүрэн болтол 20минут хэртэй болгоно энэ үед карамель нь завсараараа буцлаж харагдана. Тэгээд жигнэмэгээ гаргаж ирээд таваг тавиж байгаад эргүүлнэ. Бүлээнээр нь ванильны мөхөөлдөстэй идвэл илүү амттай.

Aucun commentaire: