vendredi 6 février 2009

Brioche

Энхэлгэнэий хүсэлтээр бриошны жорыг тавилаa!

Бриош нь мэдээж дотороо олон янз шоколад, жүрж, цай, гэх мэт өөрсдийн дуртай амтыг оруулж болно .

Бриош нь талхыг бодвол зөөлхөн хөвсгөр масло ихтэй нарийн бооворхуу , ингээд хамгийн амархан нь:

-5 стакан гурил

-6ш өндөг

-1 стакан масло

-1 стакан сүү

-1 амны том халбага э/ч

-1 амны том халбага дрож

-1 чимх давс

-1ш Өндөгний цагааныг аваад хөргөгчинд хадгална .

Маслаа тасалгааны темпратурт халуулан дээрээс нь 1 стакан гурил болон бусад бүх материалаа хийнэ бүгдийн зуурна нялцгай болж сайтар хольсны дараа үлдсэн гурилаа хийж зуурсан гурил шиг болгоно.

Зуурсан гурилаа тасалгааны темпратурт шилэн саванд хийгээд даавуугаар бүтээгээд нэг хонуулна.

Маргааш өглөө нь гурилаа хэдэн минут нухаад 8 ширхэг бөөрөнхий болгоно.

Талх хайрах хэвээ маслаар тослоод гурилаар зайлаад асгана, дотор нь 8 ширхэг бөөрөнхий гурилаа зэрэгцүүлж хийгээд даавуугаар бүтээж 30минут хөөлгөнө.

Шарах шүүгээгээ 10минут халаасны дараа бэлэн болсон бриошоо хутгасан өндөгний цагаанаар багс дүрж өнгөлнө тэгээд шарах шүүгээндээ хийж 40минут 230С -т болгоно.

Жич: 1 стакан гэхлээр гайхаж магадгүй ойролцоогоор 100-150сл байж болно.

Bonne Appetit!

Aucun commentaire: