vendredi 6 février 2009

Baguette

Өнөөдөр багэт хийлээ жорыг нь өөрөө тааруулаад л хийчихлээ Солонгосын талх таалагдахгуй байнаа яг л резин гэсэн үг ...

- 400-500г гурил

- 11 г түргэн хөөлгөгч дрожжи

- 200г бүлээн ус

- 1 амны жижиг халбага давс

- 5 амны жижиг халбага э/ч

Эхлээд усандаа э/ч, давс, дрожжиоо хийж сайтар хутгана тэгээд гурилаа шигшиж хийгээд зуурна сайтар нухаад таглаад тавьчих тэгээх хөөнө дахин сайн нухаад 3 хуваагаад гараараа гурилаа тэлээд хуйлна.

Тэгээд листэн дээрээ тавиад алчуураар бүтээнэ хэдэн минутын дараа хөөнө тэгхээр нь дээдэхь хэсгийн хутгаар зүснэ 230С халаасан шарх шүүгээнд нэг листэнд ус хийгээд шарх шүүгээний хамгий доод талын эгнээнд хийнэ тэгээд талхаа хийж 25минут шарна

Жич: Сайн хөөдөг дрожжи хэрэглээрэй

Болгоод гаргасны дараа цаасан уутанд хийгээрэй тэгвэл зөөлөн болно

Aucun commentaire: