vendredi 6 février 2009

Үзэмтэй Маффин

Амархан бөгөөд амттай !

- 200г гурил

- 1ш өндөг

- 60г э/ч

- 1 чимх давс

- 2 жижиг халбага хөөлгөгч

- 120г хайлуулсан масло

- 16сл сүү

- 100г үзэм

- 1 маффинны хэв

Гурил ,хөөлгөгч, давсаа хольно.

Өөр нэг саванд өндөгөө э/ч -тэй цагаан болтол нь хутгана. тэгээд дээрээс нь хайлуулсан масло давстай, хөөлгөгчтэй гурилаа хийж хутгаад дээрээс нь сүүгээ хийж сайтар хутгаад үзмээ бас хийж хутгана.

Тэгээд маффинны хэвны дундуур дундуур хийнэ .

Халаасан шарах шүүгээнд 180С-т 15-20 минут болгоорой!

Aucun commentaire: