vendredi 6 février 2009

Төмсний хучмал

- 300г мах

- 1ш сонгино

- 1ш лууван

- 2ш сармис

- 5-6ш төмс

- давс, перец

- масло

- 200г сүү эсвэл сүүн крэм

- 100г бяслаг

Төмсөө арилгаж хавтгай хирчээд усанд чанана. Тэгээд уснаас нь шүүгээд халуун дээр нь нухаж масло, сүү эсвэл сүүн крэм давс, перец хийж хутгаж амтлана

Махаа машиндаад татсан сонгинотой хольж тавина.

Луувангаа жижиглэн хирчээд сармистайгаа шарна дээрээс нь мах сонгино хийж амтлаж хуурна.Тэгээд шарах шүүгээнд хийх савандаа махаа хийгээд дээрээс нь төмсний нухашаараа хучаад бяслагаа жижиглэн хийрчээд дээр нь тарааж тавиад уридаар халаасан шарах шүүгээний грил буюу дээрээс нь шарах гэдэг дээр тавьж хучмалаа дээд хэсгийн шаргал болгоод авна.

Aucun commentaire: