vendredi 6 février 2009

Төмс

Төмсийг маш олон янзаар амтлаж болгож болно ...

Төмсий крокэт

- 1кг төмс

- 3ш өндөгний шар

- 2ш өндөг

- 50г масло

- 250г гурил

- нунтгалсан хатуу талх

- давс, перец, мускад

- Шарах тос

Төмсөө арилгаад хирчээд ууранд эсвэл усанд болгоно тэгээд шүүж аваад ямар ч усгүй болгоод нухаш болгоно.

Нэг саванд маслаа хайлуулаад дээрээс нь өндөгнийхөө шарыг хийж зөөлөн гал дээр өтгөн болтол нь хутгана тэгээд гал дээрээс аваад төмснийхөө нухашыг хийж хутгана.

Давс, перец, мускадаар амтлаад гонзгой жижигхэн жижигхэн болгоод ( хавтгай хавтгай болгож болно ) эхлээд гурилан дээр дараа нь хутгасан өндөгөн дээрээ хамгийн сүүлд нь талхны үйрмэг дээр өнхрүүлж тосонд шаргал болтол нь шарна.

Алигот

- 300г тиоркдсон контал бяслаг

- 8ш том төмс

- 4 хумс татсан сармис

- 1 стакан ус

- давс, перец, мускад

- 60г масло

- 1/2 стакан сүү

- 4 амны том халбага цөцгий

Төмсөө арилгаад жижигхэн дөрвөлжин хирчээд пичинд тохирох саванд хийгээд дээрээс нь татсан сармис 1 стакан ус давс, перец хийгээд пичинд 900W 15 минутанд болгоно.

Болсон төмсөө нухашлаж сүүтэйгээ холино тэгээд өөр гал дээр тавьж болох саван хийж дээрээс нь масло цөцгийгөө хийж сайтар хутгаад зөөлөн гал дээр 5минут болгоно.

Гал дээрээс аваад тиоркдсон контал бяслагаа хийж модон халбагаар сайтар хутгана алигот бэлэн боллоо халуунаар нь идвэл зохимжтой.

Битүү болгосон төмс

- 4ш том төмс

- 500г цөцгий

- 2 жижиг сонгино

- 1/2 өргөст хэмх

- яншуй

- 2 амны том халбага сүү

- давс, перец

Шарах шүүгээгээ 180С халаана

Төмсөө угаагаад арчина тэгээд нэг нэгээр нь туглаган цаасанд боож шаран шүүгээнд 1цаг болгоно

Сонгино , өргөст хэмхээ арилгаж жижиглэн хирчнэ , яншуйгаа татна.

Цөцгийтэй согино, өргөст хэмх, яншуйгаа холиж даьс, перецээр амтална.

Болсон төмсөө голоор нь хуваагаад бэлэн болсон соусаа хийж халуунаар нь зооголно.

Төмсний гратан

- 2кг төмс

- 1хумс сармис

- 35сл дабл крэм

- 35сл сүү

Төмсөө арилгаад дугуй нимгэн нимгэн хирнээ тэгээд угаагаад сайтар хатаана.

Шарах шүүгээгээ 180С халаагаад гратан хийх хавтгай шилэн саванд няцалсан сармисаа тарааж хийнэ, тээрээс нь нимгэн хирчсэн төмсөө тавина.

Сүүгээ крэмтэйгээ холиод төмсөн дээрээс хийгээд шарх шүүгээнд 60 минут болгоно.

Мөн сүү хийхгүй дан дабл крэм хийвэл илүү гоё болно!

Aucun commentaire: