vendredi 6 février 2009

La Truffe гэж юу вэ?

Ла трупп гэдэг нь модны ёроолд 1-15см гүн газрын хөрсөн доор ургадаг мөөг юм. Трупп нь хавар төрж намар 8 сарын дундуур томорхоор нь тусгай хайдаг нохой, гахай түүнчлэн ялаагаар хүртэл олж авдаг .

Труппыг франц хоолны Diamant буюу алмааз ч гэж хэлдэг, труппыг бүх төрлийн хоолонд хийж болдог мөн соус, омлет түүнчлэн хүнсний зүйлд сайхан үнэр оруулхын тулд хамтад нь саванд хийж таглаж тавидаг.

Трупп бол бусад мөөгийг бодвол өндөр үнэтэй 2005онд Италийн цагаан трупп 1кг нь 4000евро хүрсэн, ургац муухан жилүүдэд 1кг нь 15 000 евро хүрдэг. Трупп 1 бондгор нь 20-100г л болдог.

Түүнчлэн 2006 оны 11 сарын 12д Ниорк хотод 1,5кг цагаан труппыг 161 000$ зарсан байна.

Хар труппыг 1кг-г 600-900еврогоор амархан зарчихдаг байна.

Aucun commentaire: