vendredi 6 février 2009

Хавч

Та нар хавчинд дуртай юу? бараг л загас гэсэн үг .

Хавч нь дотороо 3 янз байдаг :

- Америк хавч буюу боровтор өнгөтэй Канадад ихэвчлэн үржүүлдэг юм байна

- Европ хавч буюу Бротон орчмын хавч нь ногоон цэнхэр туяатай 45-50 см урттай байна

- Өмнөд Африкын хавч жижгэвтэр

Худалдаж авах зөвөлгөө:

Хавчыг болж өгвөл заавал амьдаар нь худалдаж аваарай хөлдүү хавч нь хөлдөөхөөс өмнө үхсэн байж болзошгүй тул ийм хавч амтгүй байдаг байна.

Амьд хавч нь сайн хөдлөж байх ёстой ба хавчдаг бахь шиг хэсгийг нь резинээр боосон байна, хямд хавч амт муутай байдаг, хавчийг барихдаа толгойны нь араас хэсгээс барина.

Хавчыг 2 хоног амьдаар нь хөргөгчинд усгүй саванд хадгалж болно.

Хэрэв та болцон хавч худалдаж авбал сүүл нь дотогшоо нугаларсанг аваарай ! хэрэв дотогшоо нугалараагүй байвал хавч болгохоосоо өмнө үхсэн байх магадлатай тул хүнсэндээ битгий хэрэглээрэй!

Нэг бүтэн хавчинд 30% нь мах байдаг 1хүний порцонд 500-600г хавч хангалттай.

Хавчыг: халуун , бүлээнээр нь идвэл зохистой хавч болгох аргууд

- Буцлаж буй амтлагчтай халуун усанд толгойгоор нь хийж 800г хавчыг 15-20минут буцалгана.

- Ууранд буюу жигнэж болговол амт шимт нь гарах нь бага давстай буцлаж буй усан дээр жигнэнэ 500г хавчыг 13 минутанд жигнэж болгоно

- Грил дээр шарах , грил дээр шархынхаа өмнө нийт хугацааны 3/4-тай тэнцэх хугацаанд бага зэргийн давстай буцалж буй усанд болгоно.

Тэгээд хавчаа уртаар нь 2 хуваагаад, бага зэрэг амтлагчаар амталсан масло дээрээс нь асгаж шарах шүүгээнд хийж шарсаны дараа жинхэнэ грил дээр тавьж болгоно.

-Америк маягаар шарах нь : хавчаа жижиглээд халуун тосонд шарна дээрээс нь хирчсэн ногоо хийж шарна тэгээд тээрээс нь улаан лооль ,цагаан вино ,амтлач хийгээрэй хэдэн минут болгосны дараа хавчаа шүүж аваад шүүсээр нь соус хийгээрэй !

Болгосон хавчыг нэгээс дээш хоног хадгалж болохгүй !

Aucun commentaire: