vendredi 6 février 2009

Saumon

Saumon , salmon монголоор Яргай загас үнэтэй бөгөөд амттай загас .

Сумун загас нь 2 нутагтай голын усанд төрдөг ба заримдаа олон жил далайн усанд амьдардаг бөгөөд буцаж голын усанд очиж түрсээ шахдаг юм байна мөн түүнчлэн дахин далайн усанд очиж 2 дахь удаагаа түрсээ шахдаг.

Сумун загасыг өчнөөн мянган жилийн өмнөөс барьж хүнсэндээ хэргэлсээр иржээ ,

1960 оноос эхлэн Экосс, Норвегт үржүүлж эхэлжээ. Энэ үржүүлэлт нь цаашаа тэлсээр Шинэ Экосс, Хойд Америкт 1970 оноос, Чилид дэлгэрчээ. Францд 2 газар үржүүлсэн нь Бротан, Нормонди бөгөөд жилд 2000 тонн загас үйлдвэрлэдэг байна.

Сумун загас нь зэрлэг ба тэжээвэр гэж 2 байдаг : Атлантын далайгаас барьдгийн 93% нь тэжээвэр 7% нь зэрлэг ба Номхон далайгаас барьдгийн 12% нь тэжээврийн 88% нь зэрлэг байна.

Сумун загас нь далайн өргөн хэрэглэдэг амьтадаас сам хорхойны дараа 2-т ордог.

Сумун буюу салмон яргай загасны жороос:

Сумун загас нь тослог ихтэй учир нэг хүний порцонд 150-200г байхад хангалттай.

Шинэхэн сумун загасыг давсалж, перецэлж амтлаад бага зэрэг тос хайруулын тавганд хийж зөөлөн гал дээр 2 талаар 3 гурван минут шарж болгоно хит удаан болговол аргуу болдог.

Tartare de Saumon

4 хүний порц

-300г ясгүй сумун загас

-1 ягаан сонгино

-сибүлэт

-1ш нимбэг

-оливын тос

-давс, перец

Сумун загасныхаа хальсыг аваад жижиг жижиг дөрвөлжин хирчнэ.

Ягаан сонгино, сибүлэтээ жижиг татаад загастайгаа холиж давс, перец хийж амтлан хутгана.

Дээрээс нь нимбэгний шүүс, 4 жижиг халбага олиьын тос хийж хутгаад 1 цаг хөргөгчид байлгана , тэгээд гаргаж ирж хутгаад тавган дээр нэг хирчим нимбэг болон өөрийн дуруур чимэглэж тавиад жижиг улаан лооль юм уу салаттай иднэ.

Terrine au Saumon

- 800г шинэ сумун

- 500г цагаан загас

- 7ш өндөг

- 1 амны халбага улаа лоольны паст

- 2ш лаврын навч

- нимбэгний шүүс

- цагаан вино

Нэг саван ясгүй болтол нь цэвэрлэж жижиглэн хирчсэн загаснуудаа хийгээд цагаан виногоор дүүргэнэ дээрээс нь лаврын навс давс, перец , нимбэгний шүүсээ хийж 20 минут болгоно.

Загаснуудаа сайтар болгосон байна.

Нэг саван өндөгнүүдээ хийж хутгаад дээрээс нь улаан лоольны паст ,давс ,перец хийж сайтар хольж хутгана.

Шарах шүүгээгээ 200С халаана.

Загаснуудаа сайтар шүүж аваад бутлаж жижиглэд өндөгтэйгөө хольж хутгаад давсын тааруулна.

Кэкны нарийхан шилэн сав тослоод бэлтгэсэн загасаа хийнэ тэгээд дээрээс нь алюминэн цаасаар бүрээд дээрээс нь хэдэн газар цоолоод саванд ус хийгээд дотор нь хийгээд шарх шүүгээнд 30минут болгоод алюминэн цаасыг нь авч 15 минут болгоно . Хутганы үзүүр дүрж үзээд (дээрээс нь их шарж өнгийг хувиргаж болохгүй ) болсон бол гаргаж тасалгааны темпратурт хөргөөд хөргөгчид хийж хонуулна.

Маргааш нь шилэн савнаас ховхлож аваад нарийхан нарийхан зүсч тавгална.

Жич: хольцоо кэкны саванд хийхдээ зүсхэд гоё харагдуулахын үүднээс голд нь янз бүрийн ногооны нухаш хийж болно.

Утсан сумун

-Янз бүрийн талх , канапэ, салат хийж болно.

Aucun commentaire: