vendredi 6 février 2009

Кока кола-тай тахианы гуя

Өнөөдөрийн жор кока колатай тахианы гуя

Орц: 4 хүний порц

-4 ш тахианы гуя

-2ш сонгино

-1/2 литр кока кола

- 2 ш лаврын навч

- давс , перец

Сонгино арилгаад урт бүдүүн хирчинэ

Тахианыхаа гуяыг нэг түмпэнд хийгээд сонгино , лаврын навч , давс, перец хийнэ тэгээд дүүртэл нь кока кола хийгээд 4 цаг байлгана.

4 цагийн дараа тахианы гуяа шарах шүүгээнд хийхэд зорулагдсан шилэн саванд хийгээд шүүснийх нь талыг хийгээд 200С -т 15-20 минут болгоно тэгээд гаргаж ирж шүүсээр нь гуяа норгоор буцааж хийгээд темпратурын багасгаж 180С -т 30-40минут шарна шаардлагтай бол үлдсэн шүүснээс хийж болно.

Болгож буй шүүснээсээ тахианыхаа гуян дээрээс хийж норгоод байвал тахианы гуя илүү гоё шарагдана.

Хажууд нь хачираар шарсан төмс байна!

Bonne Appetit!!

Aucun commentaire: