vendredi 6 février 2009

Steak Tartare - Түүхий махан таташ

Франц маягийн түүхий махан таташ

Үхрийн сайн чанарын өөхгүй зөөлөн гол махаар хийнэ

-250г үхрийн шинэ гол мах

-1ш өндөгний шар

-1 цайны халбага Дижоны хүчтэй гич

-1 амны том халбага татсан сонгино

-1амны том халбага татсан капр

- 50г жижиглэн хирчсэн давсалсан огурци

-1 цайны халбага Worcestershire соус

-1 амны том халбага кетчүп

-хэдэн дусал табаско соус

- давс, перец

-2амны том халбага олиьын тос

-1цайны халбага пэрсил

Махаа жижиглэн буузны мах шиг хирчээд том аяганд хийнэ дээрээс нь өндөгний шар, гич, сонгино, капр, давсалсан огурци,Worcestershire соус, кетчип, табаско давс, перецээ хийж хутгаад дээрээс нь оливын тосоо хийнэ шаардлагтай бол нэмж амталж болно тэгээд пэрсилаа хийж хутгаад хөргөгчид хийгээд эсвэл шууд идэж болно. Шарсан төмстэй, салаттай идвэл илүү тохиромтой!

Жич: Steak Tartare-ыг түүнчлэн адууны махаар хийж болно сүүлын үед холицонд майноз хийдэг болжээ.

Bonne Appetit!

Англи соус ч гэж хэлдэг дотороо аншуа загас, кааны э/ч ын хүчил, цуу, тамаган жимс, сармис , халуун ногоо болон бусад амтлагчуудыг агуулсан болно.

капр шилтэй дарсан ногоо

табаског мэдэхгүй хүн байхгүй биз Америкчууды өргөн хэрэглэдэг халуун ногоо

пэрсил нь дотороо 2 янз хавтгай, буржгар дээрх жоронд хавтгайг нь хийнэ

Aucun commentaire: