vendredi 6 février 2009

Соус

Энхэлгэнэий хүсэлтээр хэдэн соус бичлээ:

Соус нь мэдээж маш олон янз байдаг үхрийн махны ,тахианы махны, загасны, далайн амьтны, ногооны , салатны гээд... Соус нь олон янзы юм орж нарийн ажиллагаа их шаарддаг.

Соусны хамгийн гол зүйл бол шөл байдаг хясааны, ясны, тахианы ...

Соус Галланд:

-3ш өндөгний шар

-150г масло

- давс перец

-1/2 нимбэг

Халуун буцламгай усан дээр жижиг сав тавьж дотор нь өндөгний шар , 20г масло, давс, перец, тал нимбэгний шүүсээ хийж соус хутгагчаар өтгөн майноз шиг болтол нь хутгана тэгээд халуун усан дээрээс аваад үлдсэн маслаа бага багаар нэмж хутгана , хутгаж дуусаад зөөлөн гал дээр халаагаад бэлэн болно.

-бүх төрлийн маханд тохирожтой мөн ногоо, хүйтэн загастай идэж болно

-анх хийж байгаа хүнд хэцүү байх

-өндөгний шар хийсэн болхоор их эмзэг соус болно хит халуун гал дээр халааж болохгүй!

Соус Болониэз: мэдэхгүй хүн бараг байхгүй бизээ гэхдээ биччихий шпаггэтны соус болой

850г соусанд:

-450г үхрийн татсан мах

-800г улаан лооль

-1ш лууван

-1ш лаазалсан улаан лооль

-3ш лаврын навч

-1 амны том халбага базилик шинэ бол сайн

-4 хумс саримс

-4 амны том халбага оливын тол

-1 стакан хуурай цагаан вино

-30 сл үхрийн шөл

-1 амны том халбага э/ч

-давс ,перец

-Ус

Улаан лоольныхоо хальсыг аваад ( буцалж буй усанд улаан лоолио хийгээд 10 секунд хутгаад хүв хүйтэн усанд хийхлээр хальс нь өөрөө авагдана) лууван, сармис, сонгино арилгаад луувангаа жижиг дөрвөлжин сонгино нарийхан улаан лоолио 4хуваана, сармисаа татана.

Нэг саванд оливын тосоо халаагаад татсан махаа сонгинотой хуурна махаа болоод ирхээр нь сармис, луувангаа хийж болгоно дараа нь улаан лооль, лаазалсан улаан лооль, лаврын навч, базилик, э/ч ээ хийнэ мөн дээрээс нь үлдсэн цагаан вино, үхрийн шөл ,давс, перецээ хийгээд болгоно.

Амтлагчаа нэмж амтлаж болно.

-Гичны соус

- 30сл дабл крэм буюу шингэн цөцгий

-3 амны том халбага үртэй гич

-1 амны том халбага хүчтэй гич

-перец

Зөөлөн гал дээр цөцгийгөө 4-5минут бага зэгэр буцалгана дээрээс нь 2янзын гичээ хийж бага зэрэг перец хийж амтална

үртэй гич

Тахианы маханд нэг соус байна

-250мл улаан виноны цуу

-250мл жүржийн шүүс

-150мл кетчиф

-150мл сой соус

-125мл зөгийн бал

- 5г паприка

- 2г хуурай гич

- 2 хумс сармис

- давс перец

- 2 дусал табаско

Дунд зэргийн гал дээр бүгдийн хийж халаагаад сайтар хутгана.

Бор соус 6 хүний порц:

-30г масло

-30г гурил

-4дл үхрийн шөл

-2ш жижиг сонгино

- давс , перец

Сонгино арилгаж жижиг хирчээд зузаавтар ширэмтэй саванд маслаа зөөлөн гал дээр халаагаад сонгино хийж шарна дээрээс нь гурилаа хийж сайтар хутгана. Гурилаа бага зэрэг боровтор болгоод дээрээс нь шөлөө хийж хутгана, давс , перец амтлагчаа хийнэ тэгээд зөөлөн гал дээр 20 минут болгоно дараа нь соусаа шүүлтүүрээр шүүж сонгино болон бусад жижиг амтлагчын авна.

хэрэв соусандаа вино хиймээр байвал шөлнийхөө талыг хийгээд талыг нь цагаан виногоор орлуулж болно. Мөн амтын бага зэрэг өөрчилмөөр бол бор соусан дээрээ 1амны том халбага гич хийж хутгана .

Бас гич , улаан лоольны паст 2 ыг 1 нэг халбага хийж болно!

Aucun commentaire: