vendredi 6 février 2009

Хүүхэдийг хооллох нь

Хүүхэдэд хоол хийж өгч идүүлэх нь зарим хүмүүс хэцүү байдаг байх гэхдээ миний хувьд багаас нь хоолын сайн идүүлээд сургачихвал дээр. Мөн болж өгвөл ногоо ихтэй мах багатай витаминлаг олон төрлийн байвал сайн. Хүүхдийн ходоодыг хит сунгахаар их хоол өгч болохгүй бага багаар дасгаж өгөх нь зүйтэй.

Жишээ нь бантан хийж өгөхдөө махны шөлөнд машиндсан луувантай мөн ногооны зутан шөл төмс ,лууван , байцаа , улаан лооль, сонгино, сармис, тахианы цээж махтай хийж өгөх, элэгний нухаш, шинээр бүрсэн тараг, хүүхэдийн будааны агшаамал, алим , луувангын шүүс, шинэлэг жимс, загасы мах гэх мэт. Хүүхэдийг хэдэн сартайгаас нь хамаарч ямар хоол хийж өгөхөө сонгоно .

2 нас хүртэлээ бүхэл том юм идэж чадахгүй учир загас ногоог жижиглэн хирчих эсвэл машиндаж өгөх хэрэгтэй . Хүүхэд хоолоо зөв зохистой идэхийг эцэг эхээсээ суралцдаг учир хүүхэдийг зориулалтын сандал дээр суулгаж өөрсдөө үлгэр дуурайлал болох ёстой.

- 6 сараас доош сартай хүүхдэд мах өгч болохгүй 6-7 сартай хүүхдэд өдөрт 1 удаа хоолонд нь 10 гр үхрийн мах шараад машиндан ногоотой хольж өгнө дотор мах өгч болохгүй.

- 7-8 сартай болход өөр төрлийн мах , загас, өндөг 10-20гр-аар өгнө

- 9- 1 нас хүрэхээр 20г махын шүд ургаж буй учир жижиглэн хирчиж өгч болно

- 1-3 настай хүүхэд өдөрт нэг удаа мах идсэн хэвээр байх бөгөөд 1 настай-20гр, 2 настай 30гр, 3 настай 40-50гр мах идэж болохнээ түүнээс гадна долоо хоногт 1 удаа дотор мах болох элэгний нухаш өгч болно.

6 сартай хүүхэдийн хоолны жороос:

Тахианы цээж махтай ногооны зутан

- 20гр тахианы цээж мах

- 1 ш лууван

- 1 ш цагаан манжин

- нэг атга шинэ ногоо шош

- нэг атга шинэ вандуй

- пэрсил

- 10гр масло , давс

лууван ,цагаан манжигаа арилгааж жижиг дөрвөлжин хирчнэ , ногоон шошоо цэвэрлээд жижиглэн хирчнэ пэрсилаа угаана.

Тэгээдхоолны саванд хүйтэн усанд бүх ногоогоо 1 чимх давстай хийж 2цаг зөөлөн гал дээр буцалгаж болгоно бүх ногоо болхоос 10 минутын өмнө жижиглэн хирчсэн тахианы махаа хийж болгоно.

Дараа нь миксээрдээд маслаа хийж хутгана дээрээс нь жоохон сүү хийж болно6

Ногоон шош

Вандуй

цагаан манжин

Луувантай элэг 8 сартай хүүхэдийн хоолны жороос

- 25гр элэг

- 150гр лууван

- 10гр масло

- 1 чимх лаврын навчны пүүдэр

- 1 чимх давс

Луувангаа арилгаж жижиг хирчээд усанд 20 минут болгоно. Болгосон луувангаа няцлаад масло, лаврын навчны пүүдэр хийж хутгана . Элэгээ тосгүй хайруулын тавган шарж болгоод мөн нухаш болгон өгнө.

Хулууны цэлцэгнүүр 10сартай хүүхэдийн хоолны жороос

- 150гр хулуу

- 10гр масло

- 1 чимх давс

- 1ш өндөг

- пэрсил

-1 амны том халбага цөцгий

Хулуугаа угааж цэвэрлээд дугуй дугуй хийрчээд 10 минут жигнүүрэнд болгоно, тэгээд хөргөөд миксэрдэнэ, нэг ширхэг өндөгөө сайтар хутгаад давс, хулуу, цөцгийгөө хийж хутгаад жижиг шилэн саванд хийгээд устай саван хийгээд шарх шүүгээнд 20 минут 200C болгоно.

хулуу

3-аас дээш насны хүүхдэд зориулсан хавчуургатай талх

Тахианы махтайхавчуургатай талх

- 2 зүсэм дөрвөлжин талх

- Болсон тахианы цээж мах

- 1 салатны байцааны навч

- кетчүп

Талхан дээрээ кетчүпээ түрхээд тахианы махаа тавиад салатны навчаа дээрээс нь тавиад талх дээрээс нь тавиад 4 хуваана.

Холимог шорлог

- Гахайн утсан мах

- Хатуу бяслаг

- Жижиг улаан лооль

- Чигчлүүр

Бяслаг , гахайн утсан махаа жижиг дөрвөлжин хирчнэ , жижиг улаан лоолио 2 хуваагаад ээлжлэн шорлоно.

Тарагтай кэк

- 1 порцны хольцгүй тараг

- 3ш өндөг

- 1 чимх давс

- 8 гр ванильтай э/ч

- 1 порц тарагны хэмжээгээр 2 сав э/ч , 3 сав гурил, 1/2 тос

Тарагаа саванд хийгээд тарагныхаа саваар хэмжин 2 э/ч, 3 гурил, 1/2 тос ,давс, ванильтай э/ч , өндөгөө хийгээд хутгагчаар сайтар хутгана тэгээд тослож бэлтгэсэн кэкны саванд хийж шарх шүүгээгээ 200С -т халаасны дараа хийж 20-30 минут 180С-т болгоно.

Бяслагтай өндөг 4 порц

- 5гр тиоркдсон бяслаг

- 1 амны тои халбага пармэзон бяслаг

- 4ш өндөг

- 20 сл дабл крэм буюу шингэн крэм

- давс перец

- 4ш жижиг шилэн сав

Жижиг шилэн савныхаа ёроолыг тиоркдсон бяслагаар бүрээд дотор нь өндөгөө хаглаж хийгээд давс ,перец дээрээс нь дабл крэмээ бага зэрэг хийж устай саван дотор шилэн аягатай өндөгөө тавьж шарах шүүгээнд 200С болгоно харж байгаад өндөгөө болхоор гаргана.

мөн түүнчлэн дотор нь гахайн утсан мах хийж болно.

Aucun commentaire: