vendredi 6 février 2009

Sole Meuniere

Соль загас нь Европ, Хойд далайгаар 4-8 сард үрждэг хатгай загас.

Соль нь Далайн ёроолын өнгөтэй бөгөөд 20-35 см, далай нялцгай биет, жижиг загасаар хоололдог.

Солийг далагаар загасчилдаг усан онгоц болон загасны тороор барьдаг.

Солийг лиманда , тропикол сольтой андуурдаг тал бий.

Соль загасны нэг жор болох Sole Meuniere:

4 хүний порц

- 4 соль

- гурил

- 120г масло

- Н/Ц/Т

- Пэрсил

-1 ш нимбэг

- давс, перец

Загаснуудаа сайтар угаагаад усыг нь арчаад гурилд бүх талаар нь дүрээд гурилын сэгсэрнэ , хайруулын тавганд 30г масло, амны том халбагаар 1 тос хийж зөөлөн гал дээр халаана.

Тэгээд хайруулын тавгандаа загаснуудаа арьстай талаар нь эхлэж 2 талаар нь 5 таван минут шаргал болтол нь дунд зэргийн гал дээр болгоно .

Болсон загасаа царан дээр тавин давслаж, перецлээд татсан персил нимбэгний шүүс дээрээс нь цацна, үлдсэн маслаа хайруулын тавгандаа хайлуулаад (хит халуун гал дээр халаавал масло харлаж түлэгдэнэ) Царан дээрх заганууд дээрээ асгана. Масло персил нимбэгний шүүстэй нийлж хөөсрөнө.

Халуун дээр нь идвэл тохиромжтой мөн хачрандаа дуртай ногоогоо сонгоорой!

Bonne Appetit!

Aucun commentaire: