vendredi 6 février 2009

Шоколадтай кэйк

6 хүний порц

- 200г хар шоколад

- 6ш өндөг

- 180г масло

- 100г гурил

- 300г э/ч

Шарах шүүгээгээ 200С халаана

Саванд ус буцалгаад дээр нь өөр нэг саванд шоколадаа хайлуулна дээрээс нь мaслаа хийж хутгана.

Өөр нэг саванд өндөг э/ч 2-оо холиж хутгана дээрээс нь гурилаа хийж холиорой.

Сайтар холисны дараа маслаар тослож хуурай гурилаар зайлсан кэйкны хэвэнд хийж шарах шүүгээнд 25 минут шарна. дотор тал нь зөөлөн байвал зүгээр.

Шоколадтай кэйк аргуу байдаг болхоор хажууд Англи крэм буюу Creme Anglaise дагалдана. үүнд

- 1/2л сүү

- 1ш ваниль эсвэл ванильтай э/ч

- 5ш өндөгний шар

- 125г э/ч

Зузаан ширэмтэй саванд зөөлөн гал дээр сүүгээ ванильтай буцалгана доор нь наалдуулж болохгүй.

өөр нэг саванд өндөгний шарыг э/ч-тэй сайтар хутгана тэгээд дээрээс нь сүүгээ хийж сайтар хутгаад сүү байсан савандаа дахиж юүлээд зөөлөн гал дээр модог халбагаар хутгана БУЦАЛГАЖ ХӨӨРҮҮЛЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ ! сайтар хутгаж байгаад модон халбагаа гаргаж ирээд хуруугаараа зурж үзээд тэр зурсан чинь үлдэж байвал крэм бэлэн болжээ гэсэн үг.

Тэгээд крэмээ шүүлтүүрээр шүүгээд хөргөнө

Тэгээд шоколадны кэйктай идвэл very very nice!

Мөн түүнчлэн өөр аргуу кэйкнуудтай идвэл зохимжтой.

Aucun commentaire: