vendredi 6 février 2009

Амархан алимтай жигнэмэг

- 80г э/ч

- 2ш өндөг

- 60г масло

- 100г гурил

- 2 амны жижиг халбага хөөлгөгч

- 1ш нимбэгний үрсэн хальс

- 2ш алим

Эхлээд э/ч өндөг 2-оо сайтар хутгана дээрээс нь маслаа хийж уустал нь хутгана (масла хит их хайлуулж болохгүй ) тэгээд дээрээс нь шигшсэн гурил , хөөлгөгч, нимбэгний хальс зэргээ хийж сайн хутгаад бага зэрэг тослож гурилдсан хэвэнд хийж дээрээс нь алимаа нимгэн нимгэн хирчиж тавиад 180С-т халаасан шарх шүүгээнд 30минут болгоно.

Aucun commentaire: