vendredi 6 février 2009

Миний талхны жор

Ойрдоо юм бичих завгүй байлаа ингээд өөрийхөө хийдэг амархан талхны жорыг орууллаа

- 1 дрожжи (15г)

- 1 амны жижиг халбага давс

- 1 амны том халбага э/ч

- 500г гурил

- 1ш өндөг

- 140г сүү

- 150г ус

Эхлээд 150г бүлээн усан дээр дрожжио хийгээд уустал нь хутгана тэгээд дээрээс э/ч, давсаа хийж уустал хутгаад 100г гурил хийж хутгаад бүлээн газар тавиж 40минут исгэнэ.

Исгэсэн хөрөнгөн дээрээ 400г гурилаа шигшүүрээр шигшиж хийгээд өндөг сүүгээ хийж зуурна , зуурсан гурилаа бүтүү саванд дулаан газар 40минут исгэнэ.

Гурилаа нухаад тослож бэлтгэсэн хэвэн хийж дахин 40минут бүтүү саванд исгэнэ.

Тэгээд хэвнээс дээшээ илүү гарч хөөсний дараа 10минут 230С халаасан шарх шүүгээнд хийж 25минут болгоно. (10 минут болсны дараа шарх шүүгээний темпратурыг багасгаж 200С болгоорой!)

Aucun commentaire: