vendredi 6 février 2009

Ногооны ороомог

Ногоонд дуртай хүмүүст зориулав!

Өөрийн дуртай ногоогоороо хийж болно миний хувьд

- Лууван

- Чинжүү (ногоон , улаан, шар)

- Сонгино, Сармис

- Өргөст хэмх

- Мөөг

- Броколи

- Авока

- Хялгасан гоймон

- Будааны гурил

- Тайланд соус

Бүх ногоогоо цэвэрлэж арилгаад нарийн хирчээд тус тусд нь амтлаж шарна. Гоймонгоо халуун усанд дэвтээгээд тосод шараад бага зэрэг цуу хийж амтална. Броколигоо чанаад жоохон тосонд шарна , авокогаа нимгэн нимгэн хийрчнэ.

Тэгээд будааны гурил дэвтээж байгаад бүх ногооноос жоохон жоохноор будааны гурил дээрээ тавьж орооно

Тэгээд бага зэргийн тосонд шарж болно шарахгүй ч идэж болно шарвал гадана тал нь хатуу торчгонсон болно. Thailand соустай бас салатны байцаанд ороож идвэл амттай шүү!

Aucun commentaire: