vendredi 6 février 2009

Lasagne

Лазаныг их олон янзаар хийдэг үхрийн махтай лазаны жорыг орууллаа.

Лазаны гурилыг дэлгүүрээс бэлэнг авчвал амар гэхдээ жорыг нь бичлээ:

- 2 ш өндөг

- 300г гурил

- 1амны том халбага оливын тос

- 1 жижиг халбага давс

- 2-3 амны том халбага ус

Бүгдын хольж зуураад бөөрөнхий болгоод 30минут амраана. Жижиг жижиг хуваагаад нимгэн элдээд лазан хийх тавагны хэмжээтэй болгоно тэгээд давстай буцлаж буй усанд 3 минут болгоод хүйтэн усанд сойж бэлэн болгоно .

Хэрэв бэлэн гурил авбал бас адилхан усанд болгоод хүйтэн усанд сойж бэлэн болгоно.

8 хүний порц

- 18ш лазаны гурил

- 100г тиоркдсон груер бяслаг

Болонэзд

- 4 амны том халбага оливын тос

- 500г үхрийн татсан мах

- 2 жижиг согино

- 2г улаан лоольны соус

- 2амны жижиг халбага персил

Бэшамэл соуст

- 40сл сүү

- 40г масло

- 2 амны том халбага гурил

- давс, перец, мускад

Болонэз : Сонгино арилгаж жижиглэх хирчээд харуулын тавганд оливын тосоо хийж зөөлөн болтол нь шарна тэгээд дээрээс нь татсан үхрийн махаа хийгээж болгоно , мөн улаан лоольны соусаа хийж холиод персилаа хийж бэлэн болгоно.

Бэшамэл : 40сл сүүгээ халаана.

Зузаан ширэмтэй саванд 20г маслаа хийж зөөлөн гал дээр хайлуулна маслаа бор болхоос өмнө нь 2 амны том халбага гурилаа хийж сайтар хутгана мөн борлохоос нь өмнө гал дээрээс аваад халаасан сүүгээ хийж хутгана. Сайтар хутгаад зөөлөн гал дээр халааж хутгана соусыг өтгөн болгоно тэгээд дээрээс нь давс , перец, муска хийж амтална.

Лазан бэлтгэх : шарах шүүгээгээ 200С халаана

Лазан хийх саваа маслаар тослоно тэгээд лазаны нэг гурил тавина дээрээс нь бэлэн болсон үхрийн махтай болонэз нэг давхарыг хийнэ тэгээд дээрээх нь бэшамэл+ лазанны гурил гэх мэт 3 давхар хийгээд хамгийн дээд талын гурилаар дуусгана тэгээд дээрээс нь нимгэн бэшамэлаар бүрнэ дээрээс нь бяслагаараа хучна.

ойролцоогоор 20минут шарах шүүгээнд болгоно бяслагын шаргал болтол шараарай! халуунаар нь идээрэй!

Bonne Appetit!

Aucun commentaire: