vendredi 6 février 2009

Pot-au- feu

12 хүний порц

- 1,5 кг үхрийн мах

- 1,5 кг гахайн мах

- 1,5 кг тахиан мах

Хачиранд

- 500 г лууван

- 1ш сонгино

- 500 г цагаан манжин

- 500 г урт сонгино

Шөлөнд

- 3ш лууван

- 3ш сонгино

- клуджирофл

- 2ш шанцай

- Лаврын навч, тимян, персил, сармис, хар бөөрөнхий перец,

- Үхрийн шөл , ус

Шөлнийхөө сонгинуудад клуджирофлоо хатгана. Үхрийн махаа шөлөнд хийх ногоонуудтай нэг саванд хийж Үхрийн шөл, усаа хийж зөөлөн гал дээр буцалгаж тосыг нь шүүж авна тэгээд савныхаа тагны 2/3- ыг таглаад 1цаг хиртэй буцалгана.

Дээрээс нь тахиа , гахайн махаа хийж буцалгана мөн тосыг нь шүүж авна тэгээд 1цаг30минут буцалгана.

Хачирны ногоонуудаа арилгана тэгээд ногоогоо хийж 2 цаг болгоно .

Түргэн буцалгагч хэрэглэвэл цаг хожно.

Мөн чанасан төмсөөр хачирлаж болно.

Улаан Bordeaux8 Boujolais Village, Cotes du Rhone гэсэн винонуудтай идвэл тохиромжтой.

Bonne Appetit!

клудуирофл

Aucun commentaire: