vendredi 6 février 2009

Galette de Roi


Өнөөдөрийн жор самартай жигнэмэг манайхаар бол тэргүүнтэй төстэй

Гуриланд:

- 250г гурил

- 125г ус

- 5г давс

- 185г масло

Шанзанд:

- 125г масло

- 25г гурил

- 125г үүрмэг алмонд самарн

- 125г э/ч

- 1ш өндөг

- 20г Рум дарс

Хамгийн эхлээд шанзаа хийнэ үүнд маслаа саванд хийж зөөлөртөл нь сэрээгээр хутгана тэгээд дээрээс нь гурил , самар, э/ч - ээ хийж сайтар хутгана тэгээд дэрээс нь өндөгөө хийж сайтар хутгана мөн дарсаа хийнэ зуурмагаа хөргөгчинд хадгална. Дарс байхгүй бол хийхгүй байж болно.

Гурилаа шигшүүрээр шигшээд саванд хийнэ тэгээд давс ,усаа хийж гурилаа зуурна, гурилаа сайтар нухаад бөөрөнхий болгож дээр нь нэмэх тэмдэг хутгаар зураад хүнсний гялгар цаасаар боож хөргөгчинд 30минут болгоно.

тэгээд гаргаж ирээд тэр чигээр нь илдэнэ дээрээс нь маслаа тавиад гурилаараа хучиж илдэнэ маслаа хөргөгчны темпратураар гуриландаа боож илдэхдээ ганжигаараа зөөлөн дараарай

гозгой болгоод 3 нуглаж дахиж нэг илдээд хөргөгчинд 30минут болгоод нийтдээ 3н удаа 2 -оор илдэнэ (2 удаа илдчээл хөргөгчинд 30 минут амраана гэсэн үг)

тэгхээр аяндаа масло маань гуриландаа шигээд алга болно

тэгэнгүүт гурилаа 2 хуваагаа 2 адилхан хэмжээтэй дугуй илдэнэ тэгээд хөргөгчнөөс шанзаа авч нэг илдсэн гурилныхаа голд нь гурилны захаас 3н хуруу хиртэй дотогш тарааж өгнө

тэгээд 3н хуруу илүү гарсан гурилаа өндөгний шараар түрхэнэ

тэгээд нөгөө гурилаа дээрээс нь тавьж бүрээд эрмэгүүдийн наагаад эргүүлэж хутгаар эрмэгүүдийн дарна мөн өндөгний шараар битүү түрхээд голд нь нэг цоолоод 200С халаасан шарх шүүгээнд 15-20 бүх талыг нь бор болтол нь жигнэнэ хэрэв хит их түлэгдэх гээд байвал галын багасгаарай

Энэ жигнэмэг нэг хоновол их юм хэхэхэ

Aucun commentaire: