Суурь болох гурил
- 250г гурил
- 125г масло
- 1 чимх давс
- 1ш өндөг
- 30г хүйтэн ус
Дээгүүр нь байгаа жижиг боовнууд
- 1/4 л ус
- 200г гурил
- 100г масло
- 1чимх давс
- 4ш өндөг
Крамэльд
- 250г ус
- 100г э/ч
Крэмд
- 1л Сүүн крэм
- 80г э/ч -ийн пүдр
Хамгийн эхлээд суурь гурилаа хийнэ:
Гурилан дээрээ чимх давсаа хийгээд дээрээс нь маслаа дөрвөлжин дөрвөлжин болгоод гуриландаа уустал нь 2 алгаараа үрнэ тэгээд өндөг ,усаа хийж зуураад нээх нухалгүй 15минут амраана.
Амрааж байх хоорондоо бөөрөнхий боовны гурилыг бэлтгэнэ:
Ус, масло, давсаа хамт гал дээр буцалгана,тэгээд дээрээс нь гурилаа хийж модон халбагаар хутгана.
Тэгээд гурилаа бие дааж холигдохлоор нь 4ш өндөгийн нэг нэгээр нь хийж нэгийг нь хийж хутгаад ууссаны дараа нөгөөхийн хийх маягаар хольж зориулалтын шахдаг уутанд хийж тосолсон листэн дээр эсвэл листэн дээр цагаан калькин цаас тавьж бөөрөнхий бөөрөнхий шахаж дээрээс нь хутгасан өндөг түрхэж сэрээгээр дараад шарах шүүгээнд 180С-т 25минут болгоно гэхдээ бүгдийн хийхгүй жаахан зуурмаг үлдээнэ. мөн болсны дараа гаргаад хөргөнө.
Суурь гурилаа элдээд дув дугуй хэлбэртэй болгоод эрмэгийн хутгасан өндөгөөр арчаад бөөрөнхий боовний гурилнаас тойруулж жигдхэн шахна тэгээд шарах шүүгээнд 180С -т 20-оод минут болгоно. Тэгээд болсны дараа хөргөнө.
Крэмээ бэлтгэнэ:
1л сүүн крэмээ саванд хийгээд цахилгаан хутгагчаар өтгөртөл нь хутгана сүүлрүү нь э/ч -ийн пүдрээ хийж хутгаж дуусгана.
Хөрсөн жижиг боовнуудаа крэмээрээ ёроолоор нь дүүргэнэ.
Крамель хийх :
Ус э/ч 2-оо нэг шанаганд хийж гал дээр халаана крамель маш хурдан хугацаанд болж түлэгддэг тийм болхоор хажууд нь харж хариуцлагатай хийнэ крамель шингэн талдаа зунгааралдсан байх ёстой.
Болгоожлох зүйл!
Крамель буцламгай уснаас ч халуун байх учир асар болгоомжтой дараах үйлдлийг хийгээрэй.
энэ нь бэлэн болсон суурин дээрээ крэмтэй бөөрөнхий боовнуудаа эрмэгээр нь крамэлаар наана.
Голд нь бас хэдийг наагаад крэмээрээ хоосон зайгийн дүүргэж өгнө.
Дээрээс нь крамелаар нарийхан гойжуулж чимгэлнэ.
Мөн түүнчлэн бөөрөнхий боовнуудыг 2 талыг нь крамелаар бүрж болно үүний тулд крамеланд дүрчхээд тосолсон листэн дээр крамелтай талаар нь нааж тавиад хавтгай хэв оруулаад дахин нөгөө талыг нь дүрж суурин дээр нааж болохнээ түүнчлэн өөр чихэр нааж болно.
Бас жижиг том дунд зэрэг гээд өөрсдийн хүссэн загвар чимэглэлээр хийж болно шүү !
Aucun commentaire:
Enregistrer un commentaire