vendredi 6 février 2009

Cheese Cake

Торхонд

- 150г гурил

- 60г э/ч

- 1 нимбэгний үрсэн хальс

- 1 амны жижиг халбага шингэн ваниль

- 120г масло

- 1 ш өндөгний шар

Шанзанд

- 500г талхан дээр түрхдэг бяслаг

- 125г цөцгий

- 125г э/ч

- 1 амны жижиг халбага шингэн ваниль

- 2ш хутгасан өндөг

Хамгийн эхлээд торхоо хийнэ гурилаа шигшиж дээрээс нь э/ч , нимбэгний үрсэн хальс, ваниль зэрэгээ хийж сайтар холиод маслаа жижиг жижиг хирчээд гуриландаа уустал үрнэ тэгээд 1ш өндөгний шараар зуурч бөөрөнхий болгоод гялгар хүнсний уутанд хийж 30минут хөргөгчинд байлгана.

Тэгээд гаргаж ирээд илдээд тослож бэлтгэсэн хэвэнд хийж сэрээгээр хатгана.

Шарах шүүгээгээ 210С -т халаагаад торхоо хийэ 10-15 минут болгоно.

Гаргаж ирээд хөргөнө.

Шанзаа бэлтгэх :

Бяслагаа саванд хийж сэрээгээр бяцлана дээрээс нь цөцгий ,э/ч , ваниль хийж сайтар хутгасны дараа өндөгөө хийж хутгаад хөргөгчинд 1цаг байлгана.

Тэгээд хөрсөн торхондоо жигд тараагаад 180С халуун шарах шүүгээнд 40 минут болгоно.

тэгээд тасалгааны темпратурт хөргөөд хөргөгчинд доод тал нь хагас өдөр царцаана миний хувьд маргааш болтол байлгасан.

Bonne Appetit!

Aucun commentaire: