vendredi 6 février 2009

Boeuf bourguignon Бургинион маягийн үхрийн мах


GUMP-ын хүсэлтээр үхрийн махны жор бичлээ

6 хүний порц:

-70 г масло

-1,5кг үхрийн хааны мах

-1 амны том халбага гурил

-1ш улаан вино Bourguignon

-50 сл үхрийн шөл

-4хумс сармис

-амтлагч ногоо лаврын навч

-150г гахайн утсан мах

-200г жижиг сонгино

-300г мөөг

-давс, перец

Шарах шүүгээгээ 210С халаана

Шарах шүүгээнд тохиромжтой саванд 50г маслаа хийгээд жижиглэн хийчсэн махаа шарна бүх талуудын боролтол нь шарсны дараа дээрээс нь гурил болон амтлагчуудаа (лууван сонгино) хийнэ хэдэн минут таглаж сайн борлуулаад дээрээс нь шөл болон виногоо хийнэ мөн няцалсан сармисаа хийж буцалгана ,буцалсны дараа таглаад шарах шүүгээнд 2цаг болгоно.

Хайруулын тавганд үлдсэн маслаа жижиглэн хирчсэн гахайн утсан мах мөн хирчсэн мөөг, сонгино хийж шарна тэгээд үхрийн мах болхоос 10 минутын өмнө дээрээс нь хийж хутгаарай.

Хачирын өөрөө сонгоорой!

Bonne Appetit!

шарах шүүгээнд тохирсон сав

Нэг зөвөлгөө өгхөд 2 цаг шарах шүүгээнд хийхийн оронд бүтүү болгодог саван хийж болох юм.

Aucun commentaire: