dimanche 4 octobre 2009

La Raclette

La Raclette

Raclette Монголоор бол бяслагыг хайлуулан төмсөн дээр тавиж олон төрлийн гахайн утсан махтай голчлон зооглодог их амархан хоол юм. Бяслаг нь бол үхрийн түүхий сүүгээр хийсэн Швецар Canton de Valais -гийн бяслаг голчлон хэргэлдэг ...

за ер нь тэгээд их амархан дөө олуулаа тойрч суугаад л... Болж өгвөл тэр бяслаг хайлуулдаг багажтай бол их зүгээр байхгүй бол зүгээрл ил мах шардаг шарагчин дээр хайлуулхад болно. Бас жижиг аяганд хийгээд шарах шүүгээ эсвэл пийчиндээ хийж хэдхэн секунд болходл хайлчихна!

- 500г бяслаг

- 500г хальстайн чанасан төмс

- давсалсан өргөст хэмх

- давсалсан цагаан сонгино

- цагаан мөөг

- 2-3 төрлийн утсан гахайн мах

- салатны байцаа

Чанасан төмсөө голоор нь нэг хувааж дээрээс нь хайлуулсан бяслагаа гойжуулна.

Хажууд нь салатныхаа байцаагаар соустай холиж салат хийвэл зүгээр.

Мөөгөө нимгэн хирчээд шараарай!

Цагаан вино илүү тохиромжтой !

Bonne Appetit!

Crepe

Crepe

Сүүлийн үед зав муутай байлаа уучлалт хүсье!

Ингээд өнөөдөрийн жор бол крэп

- 250г гурил

- 4ш өндөг

- хагас литр сүү (сүүнийхээ талыг сүүн крэмээр орлуулвал илүү гоё болдог)

- 1 чимх давс

- 50г масло

- 1 уут ванильтай э/ч

- 5сл буюу амны том халбагаар 1 Рүм дарс

Эхлээд гурил зуурах саванд гурил болон өндөгөө хийнэ

Дээрээс нь сүүгээ бага багаар хийнгээ хутгагчаараа хутган

харин сүүгээ хийхээсээ өмнө өндөг гурил 2-оо хутгаж болохгүй!

Дээрээс нь э/ч , дарс ,давсаа хийж хутгана

Бэлэн болсон зуурмагаа 30минутаас 1цаг хөргөгчинд амраана.

Хайруулын тавагаа гал дээр халааж бага зэрэг маслаар тослоно

Тэгээд амараасан гурилаас халбагаар хутгаж аваад хайруулын тавган дээрээ асгаж дугуй хэлбэр үүсгэн жигдхэн тараан тал бүрийг 1-2 минут болгоно.

элсэн чихэр , түрхдэг шоколад , жимсний чанамал ...зэргийг түрхэж зооглоно

Мөн түүнчлэн чихэргүй хийгээд өндөг, мах, хиам, ногоо, салат, түрс

Korean Pancake

Korean Pancake

Энэ бол дан ногоороор хийсэн Солонгос маягийн ганбир энд амьдардаг хүмүүс сайн мэдэх байх гэхдээ тэгэж ингэж хийдгийн гээд бас битгий намайг шүүмжлээд байгаарай би өөрийнхөө хийдгээр хийсэн шүү!

За энэ удаагийхт Лууван , ногоон сонгино, улаан лооль, урт ногоон сонгино, халуун чинжүү хийлээ бас кимчитэй хийвэл их гоё болдог.

За энэ гурилыг устай хольж хутгаад шингэвтэр болхоор нь дотор нь дээрх ногоонуудыг нарийн хирчиж холиод халуун тосонд тойруулж шараад бэлэн болно.

500г гуриланд 800мл ус хийнэ гэж бичсэн байна.

Далайн байцааны шөл

Далайн байцааны шөл

Солонгосоор miyeokguk 멱국 미멱 국 энэ шөл нь хүний биед маш сайн төрсөн өдөрөөр хийж иддэг заншилтай юм байна.

Мөн бүх Солонгос эмэгтэйчүүд төрсний дараа далайн байцааны шөлийг бүтэн 3 долоо хоног уудаг заншилтай. Эмэгтэй хүний саванд маш сайн гэсэн, би бол хааяа уух дуртай анх уухад тиймч амттай бишлдээ гэхдээл эмэгтэй хүнд маш сайн эддээ!!!

эхлээд ийм хуурай годойсон хатсан замаг бий тэгээд үүнээс хэдхээнийг дэвтээмэгц томроод ихсэнэ.

энэ миог нь ким буюу кимбабны байцаанаас өөр өргөн зузаан байдаг.

За ингээд миогтой шөлний жор

-10г миог

- 2хоолны том аягаар ус

- 2 хумс сармис

- 1амны жижиг халбага сэзамын тос

- 1 амны жижиг халбага soy sauce

- бага зэрэг давс

Бэлтгэх арга

Эхлээд хүйтэн усанд далайн байцаагаа 1цаг дэвтээнэ түргэн бэлтгэхийг хүсвэл халуун бүлээн усанд 10 минут дэвтээнэ.

Тэгээд байцаагаа шүүж аваад усыг нь асгалгүй хадгална.

Сармисаа нарийн жижиг хирчнэ.

Нэг саванд сэзамын тосоо зөөлөн гал дээр хийж халаагаад шүүж авсан байцаагаа хийж цайвар болтол шарна. Дээрээс нь байцаа дэвтээсэн усаа хийж буцалгана. Тэгээд soy sauce сармисаа хийж маш зөөлөн гал дээр 30минутаас 1цаг буцалгана.

Уухыхаа өмнө давс болон сэзамйн тос бага зэрэг нэмнэ.

Та өөрийн дуртай юмнуудаа нэмж хийж болно мах, дүфү, гурил, сонгино, будаа , кимчи зэргийг хийж болно.

jeudi 19 mars 2009

Мини Эклер

Төрсөн өдөрөөр хийсэн эклерний жорыг тавилаа.

Эклер

- 4ш өндөг

- 100гр масло

- 1 чимх давс

- 1/4 ус

- 200гр гурил

- 1ш өндөгний шар

Эхлээд усаа гал дээр тавьж давс, масло 2тойгоо буцалгана.

Дээрээс нь гурилаа шигшээд намуухан хийгээрэй тэгээд модон хутгуураас сайн хутгана ,гурил маань нэг хэвэнд ормогц гал дээрээс авч өөр саван хийгээд 4ш өндөгийг нэг нэгээр нь хийнэ ( нэгийг хийж хутгаад гуриландаа ууссаны дараа дараагийхийн хийгээрэй тэгэхгүй бол болохгүй шүү)

Гурилаа нэг жигд болгосны дараа хэв оруулагч уутанд хийж тослож бэлтгэсэн калкин цаастай листэн дээр жижиг гонзгой хэлбэртэй шахна.

Түүний дараа сайтар хутгасан өндөгний шараа түрхэж өгнө тэгээд дээгүүр нь сэрээгээр уртааш нь зураарай.

Бэлэн болсон Эклерээ халаасан шарх шүүгээнд 180С 25минут жигнэнэ. (шарх шүүгээнд байх хугацаанд шарх шүүгээгээ онгойлгож болохгүй!)

Дотор нь хийх шанз

- 500мл сүү

- 1 жижиг халбага ванилний охь

- 4ш өндөгний шар

- 120г э/ч

- 40г гурил

Эхлээд сүүгээ ванилны охьтой буцалгана энэ хоорондоо өөр саванд э/ч өндөгний шар 2-оо сайтар хутгана дээрээс нь гурилаа хийж хутгаад халуун сүүнээсээ талыг нь саян холисон зуурмаган дээрээс хийж хутгана тэгээд бүгдийг үлдсэн сүүрүүгээ хийж зөөлөн гал дээр өтгөн болтол хутгана бэлэн болсон крэмээ хүнсний гялгар уутаар битүүлж хөргөнө.

Крэмээ эклерлүү шахах

Эклерээ уртаар нь хутгаар зүсээд хөргөсөн крэмээ хийнэ . Мөн крэмэндээ какао хийж шоколадны амттай болгож болно.

Шоколадаар бүрэх

- 75гр хар шоколад

- 75гр сүүн крэм

Сүүн крэмээ халаагаад дээрээс нь шоколадаа хийж хайлуулаад эклернүүдийн нэг талыг нь дүрж царцаана.