dimanche 4 octobre 2009

Crepe

Crepe

Сүүлийн үед зав муутай байлаа уучлалт хүсье!

Ингээд өнөөдөрийн жор бол крэп

- 250г гурил

- 4ш өндөг

- хагас литр сүү (сүүнийхээ талыг сүүн крэмээр орлуулвал илүү гоё болдог)

- 1 чимх давс

- 50г масло

- 1 уут ванильтай э/ч

- 5сл буюу амны том халбагаар 1 Рүм дарс

Эхлээд гурил зуурах саванд гурил болон өндөгөө хийнэ

Дээрээс нь сүүгээ бага багаар хийнгээ хутгагчаараа хутган

харин сүүгээ хийхээсээ өмнө өндөг гурил 2-оо хутгаж болохгүй!

Дээрээс нь э/ч , дарс ,давсаа хийж хутгана

Бэлэн болсон зуурмагаа 30минутаас 1цаг хөргөгчинд амраана.

Хайруулын тавагаа гал дээр халааж бага зэрэг маслаар тослоно

Тэгээд амараасан гурилаас халбагаар хутгаж аваад хайруулын тавган дээрээ асгаж дугуй хэлбэр үүсгэн жигдхэн тараан тал бүрийг 1-2 минут болгоно.

элсэн чихэр , түрхдэг шоколад , жимсний чанамал ...зэргийг түрхэж зооглоно

Мөн түүнчлэн чихэргүй хийгээд өндөг, мах, хиам, ногоо, салат, түрс

Aucun commentaire: