jeudi 19 mars 2009

Мини Эклер

Төрсөн өдөрөөр хийсэн эклерний жорыг тавилаа.

Эклер

- 4ш өндөг

- 100гр масло

- 1 чимх давс

- 1/4 ус

- 200гр гурил

- 1ш өндөгний шар

Эхлээд усаа гал дээр тавьж давс, масло 2тойгоо буцалгана.

Дээрээс нь гурилаа шигшээд намуухан хийгээрэй тэгээд модон хутгуураас сайн хутгана ,гурил маань нэг хэвэнд ормогц гал дээрээс авч өөр саван хийгээд 4ш өндөгийг нэг нэгээр нь хийнэ ( нэгийг хийж хутгаад гуриландаа ууссаны дараа дараагийхийн хийгээрэй тэгэхгүй бол болохгүй шүү)

Гурилаа нэг жигд болгосны дараа хэв оруулагч уутанд хийж тослож бэлтгэсэн калкин цаастай листэн дээр жижиг гонзгой хэлбэртэй шахна.

Түүний дараа сайтар хутгасан өндөгний шараа түрхэж өгнө тэгээд дээгүүр нь сэрээгээр уртааш нь зураарай.

Бэлэн болсон Эклерээ халаасан шарх шүүгээнд 180С 25минут жигнэнэ. (шарх шүүгээнд байх хугацаанд шарх шүүгээгээ онгойлгож болохгүй!)

Дотор нь хийх шанз

- 500мл сүү

- 1 жижиг халбага ванилний охь

- 4ш өндөгний шар

- 120г э/ч

- 40г гурил

Эхлээд сүүгээ ванилны охьтой буцалгана энэ хоорондоо өөр саванд э/ч өндөгний шар 2-оо сайтар хутгана дээрээс нь гурилаа хийж хутгаад халуун сүүнээсээ талыг нь саян холисон зуурмаган дээрээс хийж хутгана тэгээд бүгдийг үлдсэн сүүрүүгээ хийж зөөлөн гал дээр өтгөн болтол хутгана бэлэн болсон крэмээ хүнсний гялгар уутаар битүүлж хөргөнө.

Крэмээ эклерлүү шахах

Эклерээ уртаар нь хутгаар зүсээд хөргөсөн крэмээ хийнэ . Мөн крэмэндээ какао хийж шоколадны амттай болгож болно.

Шоколадаар бүрэх

- 75гр хар шоколад

- 75гр сүүн крэм

Сүүн крэмээ халаагаад дээрээс нь шоколадаа хийж хайлуулаад эклернүүдийн нэг талыг нь дүрж царцаана.

Aucun commentaire: