jeudi 19 mars 2009

Амтлаж шарсан хурганы нуруу

- 2 ширхэг хурганы нуруу

- 1ш ягаан жижиг сонгино

- сармис

- Тимян

- Персил

- Базилик

- оливын тос

- давс, перец

- улаан вино

Эхлээд махаа дарна : Тавган дотор 2 нимгэн хирчсэн нуруугаа тавиад оливын тосоор 2талыг нь тослоно , дээрээс нь амтлагч ногоонуудаараа амтлана( тимяны навч , жижиглэн хирчсэн персил ) сармис, сонгино жижиглэн хирчиж тавина тэгээд давс, перец цацна дээрээс нь улаан виногоо хийж хөргөгчинд хагас өдөр дарна. Энэ хоорондоо махаа нэг удаа эргүүлэх хэрэгтэй .

Болгох

Хайруулын тавгандаа тос хийж халаагаад махаа шүүсгүй 2 талыг нь хоёр хоёр минут шарна тэгээд дээрээс нь шүүснээс хийж сонгино болтол нь 2минут болгоно. Дээрээс нь бага зэрэг давс перец хийж болно.

Aucun commentaire: