jeudi 19 mars 2009

LES VERMOUTHS

Маш эртний эддээ гэж .

Анх 1570 онд Гиоанвинтонио Содерини гэгч Герман гаралтай "Wermut" нэрийг өгчээ харин түүнээс хойш XVII зууны үед Италид үйлдвэрлэгдэж эхэлжээ.

Вермүт гэдэг нь A.B.V (Apperitif a Base du Vin ) буюу апперитивд уудаг виноноос гаралтай дарс болно.

Үүнийг хийхдээ цагаан виног э/ч ба мистэл гэгдэх усан үзэмний өтгөн шүүсийг архитай холисон зүйлтэй, мөн архи ,олон янзын амтлагч ургамалын ханд хольж хийдэг байна .

Вермүт нь 16-18С алкоол агуулагдсан дарс юм. Вермүт нь 2 төрөлд хуваагдана үүнд:

- Итали вермүт Түринд үйлдвэрлэдэг мистэл, Плээн Мэридионалын виноны хольцтой, зөөлөн амттай улаан өнгөтэй байдаг.

- Франц вермүт Сэтэ,Түйр,Шамбэрид үйлдвэрлэдэг. 80% Хуурай цагаан виногоор үйлдвэрлэдэг.

Өнгөлөг өнгөтэй хуурай ба маш хуурай гэж 2 янз байдаг .

Мөн түүнчлэн Америк, Канадад коктельнд холидог вермүт үйлдвэрлэдэг.

Үйлдвэрлэх гол арга

Шинэ виног ойролцоогоор 1жил торхонд хадгална.

Тэгээд сайныг нь шүүж аваад 18С болтол архитай холиод буцааж юүлээд хэдэн сар хадгална.

Олон торхтой дарсаа хооронд нь хольж адихан амттай болгоод тодорхой хэмжээний чихэрлэг вино дээрээс нь нэмж хийнэ тэгээд дотор нь амт оруулхийн тулд ургамал амтлагч хийж хандалдаг (кэнкина, жэнтиен, камомиль,жүрж, яншуй,абсит,тимян, цагаан гаа,кола гэх мэт). Өдөр болгон модон хутгуураар бэлэн болтол хутгана.

- Улаан вермүт нь карамелаар өнгө оруулдаг

- Нэрж дууссаны дараа шүүж аван ариутгаад хэсэг хугацаанд -10С ын хөргөгчид хадгална.

Шилэнд савалхын өмнө хэсэг хугацаанд амараадаг байна.

Олон төрлийн вермүтнаас таницуулъя:

-Хуурай вермүт secco 18С алколтой 40г аас дээшгүй э/ч нэг литэрт нь агууладсан.

-Цагаан зөөлөн вермүт bianco 16С 100-150г э/ч нэг литэрт агуулагдсан .

-Улаан вермүт -sweet-rosso 16С 150г аас дээшгүй э/ч нэг литэрт агуулагдсан.

- Ягаан вермүт 16С

Aucun commentaire: