jeudi 19 mars 2009

Мантуу

Нэг Зочины хүсэлтээр Мантууны жор орууллаа.

- Ойролцоогоор 500г гурил

- 400г бүлээн ус

- 1ш амны жижиг халбага э/ч

- 2ш амны жижиг халбага давс

- 1ш амны том халбага дрожжи

Эхлээд ус, давс, э/ч, дрожжио гурил зуурах түмпэндээ хийж хутгана тэгээд гурилаа шигшин хийж зуурна тэгээд 30-40 минут битүү амраагаад гурилаа 2 хуваагаад хавтгай болгоно тэгээд нэг талаас нь хуйлж нарийн гонзгой болгож жижиг жижиг хирчин жигнүүр дээр тослож тавина. Тэгээд мөн тагийг нь тавиж хэдэн минут хөөлгөөд 15 минут буцлаж буй усан дээр жигнэнэ.

Aucun commentaire: