vendredi 6 février 2009

Ванильтай Жигнэмэг

- 250г гурил

- 1ш ваниль

- 150г масло

- 100г э/ч

- 2ш өндөгний шар

- 1 чимх давс

Ванильаа уртаар нь 2 хуваагаад үрийг нь хусч аваад саванд хийж дээрээс нь нялцгай болсон масло, э/ч , 1ш өндөгний шараа хийж сайтар хутгаж цөцгий шиг болгоно.

Дээрээс нь гурил давсаа хийж 2 гарынхаа алгаар үрээд зуурч 1 бөөрөнхий болгоно их нухалгүй 2 хувааж гонзгой гурилы элдүүр шиг болгоод хүнсний гялгар цаасанд боож доод тал нь 30минут хөргөгчид байлгана, бүр хонуулчиж болно.

Тэгээд нэг тавганд э/ч , өөр нэг тавганд өндөгний шараа хийж тавиад 2 хуваасан гурилаа эхлээд өндөгний шар дараа нь э/ч дээр өнхрүүлнэ. Дараа нь 5мм зузаантай хирчиж калькин цаастай листэн дээр тавьж 15минут халуун шарх шүүгээнд жигнэнэ.

Aucun commentaire: