vendredi 6 février 2009

Шорлог


Шорлогны мах зөөлөн байвал аятайхан байдаг , махаа шархаас өмнө хэдэн цаг дарвал тохиромжтой юм.

Хэдэн дарах жор бичлээ:

Үхрийн махаа 4см орчим жижиглэн хирчээд

1 Улаан вино ,Улаан виноныы цуу, сонгино, тимян, давс, перецтэй дарна.

2 Цагаан вино , няцалсан бөөрөнхий перец, эстрагон, лаврын навч,давс дарна

3 Сой соус, виноны цуу, яншуй, э/ч, зөгийн бал, давс, перецтэй дарна

4 Паприка, тос хийгээд махаа 1 цаг дарж болно

5 Улаан лоолны паст, кетчүп, тос, ногоон сонгино, цагаан сонгино, татсан сармис, сой соус, 30мл табасконд 8-12 цаг дарна

6 Оливын тос, улаан вино, няцалсан хуурай үхрийн шөл, зөөлөн улаан перец, сонгино, ягаан сонгино, яншуйны навч, давс, перец бүгдийн холиод махаа хийж 24 цаг дарна

7 Оливын тос, балзамик соус, перец, ромаран, тимян, ориган дотор хирчсэн махаа хийж нэг шөнө хөргөгчинд хонуулна.

Махаа аль дуртайгаараа дараад улаан, ногоон, шар чинжүү, сонгино, сармис, мөөг, улаан лооль зэрэг өөрийн дуртайгаа жижиглэн хирчиж махтайгаа шорлож шараарай!

Bonne Appetit!

Aucun commentaire: